Монгол Улс анх “Энхсаран” сувиллаас коронавирусний халдварыг дотооддоо алдаж байсан билээ. Тус сувилалд халдвартай гэдэг нь батлагдаж, тусгаарлагдаж байсан иргэн Д.Мөнхбат тухайн үед лайв мэдээлэл хийж, нөхцөл байдлыг олон нийтэд ил болгож байсан юм.
Тэгвэл халдвар хамгаалалтын дэглэм алдагдаж, коронавирусний халдварыг дотооддоо алдсан “Энхсаран” сувиллыг шалгаж, нэр бүхий нарын 13 хүнийг яллагдагчаар татан шалгаж байгаа талаар албаныхан мэдээлсэн.
Тухайн үед ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү “Өнгөрсөн аравдугаар сард “Энхсаран” сувилалд коронавирус илэрсэнтэй холбоотойгоор хууль тогтоомж зөрчигдсөн байна гэж үзэж, УОК-оос цагдаагийн байгууллагад шалгуулах хүсэлт ирүүлсэн. Энэ дагуу мөрдөн байцаах алба дээр ажлын хэсэг байгуулагдаж, уг хэргийг шалгаж байна. Уг хэрэгтэй холбогдуулж, 13 хүнд эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татах хүсэлтийг прокурорт хүргүүлээд байна” гэх мэдээллийг өгсөн байдаг.
Тэгвэл яллагдагчаар татагдсан нэр бүхий 13 хүний дунд анх мэдээллийг ил болгосон иргэн Д.Мөнхбат багтжээ. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа өчигдөр /2021.04.14/ энэ талаар эхлээд мэдээлсэн юм.
Тэрбээр “Эрүүл болоод удаагүй байтал Эрүүгийн хуулиар яллагдагчаар татагдав. Бүх зүйлийг эхнээс нь тайлбарлъя. Эгэл жирийн иргэн байжээ. Tэр хэнд ч тээр, саад бололгүй ажил хөдөлмөрөө эрхлэн аж төрөх бөгөөд хүний эрхээ дээдэлж, иргэний үүргээ ухамсарлаж явдаг нэгэн. Гадаадад олон сар гацаж, гэртээ ирэх гэтэл тусгаарлалт нэртэй иргэдийг олноор нь хашиж хорьсон үйл явдлаас үүдэн эх орондоо эрүүл ирээд тухайн газраас коронавирус халдвар авав. Сар гаруй хугацаанд эмчлүүлжээ. Хүнд өвдсөн одоо ч бие нь сайнгүй. Эмнэлгээс гарсан даруй цагдаагийн газарт нэг бус удаа дуудагджээ.

Үзэл бодлоо илэрхийлж, иргэний үүргээ биелүүлсэн түүнийг Зөрчлийн тухай хуулийн 5.13.1 дэх заалтаар торгох шийтгэл оногдуулсан. Хэрэг ингээд дууссангүй. Хан-Уул дүүргийн Прокурорын газраас 2021.03.24-ны өдөр Эрүүгийн хуулийн 15.6.1 дэх хэсэг Бусдын амь насанд аюул учруулж болзошгүй халдварт өвчин бусдад халдаах, эсхүл тархах нөхцөл бүрдүүлсэн гэх зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаад байна. Хариуцлагагүй шийдвэрийн улмаас олон иргэдийн амь нас, эрүүл мэнд хохирч болох байсан эрсдэлт нөхцөл байдлаас сэргийлэх зорилгоор шударга шүүмжлэл өрнүүлсэн миний мэдээллүүд иргэдийг төөрөгдүүлсэн, өдөөн турхирсан хэв шинжтэй болж тооцогджээ. Үнэн бодит байдлыг хэлэх нь бусдыг төөрөгдөлд хөтөлж байна гэж үү “Үнэн” хүнийг төөрөгдүүлдэг харин “худал” хүнийг хөтөлдөг цаг үе үү. Mиний мэдэх шударга ёс ийм биш, бидний хүсдэг нийгэм ийм биш. Яагаад бид энэ асуудлыг хөндөж тэмцэх ёстой вэ гэвэл ирээдүйд бидэнд үлдэх цаг үе, орон зай учраас түүнийгээ аврах өчүүхэн ч гэсэн алхам хийх нь бидний үүрэг” гэжээ.