Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Энэтхэгээс ирсэн инженерүүдийн 35-аас нь халдвар илэрлээ

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 1015 шинэ тохиолдол бүртгэгдэж, Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тохиолдол 40,396 боллоо. Мөн хугацаанд халдварын улмаас 7 хүн нас баржээ.

Шинээр бүртгэгдсэн  1015 тохиолдлын 895 нь Улаанбаатарт илэрсэн бол 103 нь орон нутагт бүртгэгдлээ. Түүнчлэн эрүүл мэндийн салбарын нэг ажилтан халдвар авсан бол 16 тохиолдол нь зөөвөрлөгдөн иржээ.

Тодруулбал, дөрөвдүгээр сарын 26-нд Энэтхэг улсаас ирсэн 16 иргэний хоёр дахь удаагийн давтан шинжилгээнээс халдвар илэрсэн байна. Эдгээр иргэд Дорноговь аймагт тусгаарлалтад байгаа аж.

Өмнө нь буюу дөрөвдүгээр сарын 30-нд мөн Дорноговь аймгийн Алтанширээт суманд газрын тос боловсруулах бүтээн байгуулалтын ажилд оролцохоор ирсэн тэдгээр энэтхэг мэргэжилтнүүдийн 19-өөс нь коронавирусний халдвар илэрсэн юм. Ийн нефтийн үйлдвэрийн бүтээн байгуулалтад оролцохоор ирсэн 60 иргэний 35-аас нь халдвар бүртгэгдээд байна.

Ковидын нэн хүнд хэлбэрээр нас барсан иргэдийн тухайд

  • 83 настай эмэгтэй: Дөрөвдүгээр сарын 10-нд онош нь батлагдан, эмнэлэгт эмчлэгдэж байсан.
  • 80 настай эрэгтэй: Дөрөвдүгээр сарын 19-нд онош батлагдан, эмнэлэгт эмчлэгдэж байсан.
  • 69 настай эмэгтэй: Дөрөвдүгээр сарын 19-нд онош нь батлагдан, эмнэлэгт эмчлэгдэж байсан.
  • 57 настай эрэгтэй: Дөрөвдүгээр сарын 23-нд онош батлагдан, эмнэлэгт эмчлэгдэж байсан.
  • 66 настай эрэгтэй: Дөрөвдүгээр сарын 24-нд онош батлагдан, эмнэлэгт эмчлэгдэж байсан.
  • 80 настай эмэгтэй: Дөрөвдүгээр сарын 25-нд онош нь батлагдан, эмнэлэгт эмчлэгдэж байсан.
  • 71 настай эмэгтэй: Дөрөвдүгээр сарын 30-нд онош нь батлагдан, эмнэлэгт эмчлэгдэж байсан.

 

Санал болгох

БГД-ийн төлөөлөгч Б.Ууганцэцэг гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалсан хэрэг гарчээ

uuganaa90

Хотын дарга Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 19820 хүн гарын үсэг зураад байна

uuganaa90

НИТХ-ын дарга А.Баярыг огцруулах бичигт 32 төлөөлөгч гарын үсэг зурж, Баасан гарагт хэлэлцэхээр болжээ

uuganaa90

НЗД-ын орлогч Д.Бадарсан “Туулын хурдны зам”-ыг эсэргүүцэж байгаа тул ажлаа өгөхөөр болжээ

uuganaa90

Б.Цогтгэрэл ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т өглөө

uuganaa90

МАН-ын Бага хурал маргааш хуралдаж шинэ Ерөнхий сайдыг тодруулна

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!