УИХ дахь АН-ын бүлгийн Ц.Туваан, Н.Ганибал, Ж.Батсуурь, А.Адъяасүрэн, С.Ганбаатар, Н.Алтанхуяг нар Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаад байна.
Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигчээр Н.Алтанхуягийг бүртгэхгүй гэсэн тул тэд ийн тэмцлийг сонгоод байгаа юм. Өнгөрсөн шөнө тэдний дэвсэж байсан эсгийг цагдаа нар аваад явсан.
Тэдэнд эсгий өгөх гэсэн АН-ын дэмжигчид Сүхбаатарын талбай дээр олноороо цуглаж, цагдаа нарын эсэргүүцэлтэй тулаад байна.