Улсын хэмжээнд коронавирус илрээгүй ганц аймаг бол Өмнөговь аймаг хэмээн ЭМЯ мэдэгдээд байгаа билээ. Гэтэл Өмнөговийн “Цагаан хад”-ны ойролцоо Гашуунсухайтын боомтоос Хятад руу нүүрс тээвэр хийдэг таван жолоочоос коронавирусийн халдвар илэрсэн талаар бид өмнө нь мэдээлэлж байсан.
Тэгвэл Өмнөговь аймгийн Цогтцэций суманд халдвар илэрсэн талаар тус сумын группт мэдээлэл тавигдаж, удалгүй устгагдсан байна.
Тодруулбал “СОК хуралдаж байна. Манай сум дотооддоо халдвар алдсан байна. 4.30нд аймгаас цагдаагийн ажилтан ирж, цэций хороололд хоноод буцсан байна. Ойрын хавьтлын хүмүүс нь 5 сарын 4, 5нд мөрөөдөл сургууль дээр вакцинд хамрагдсан юм байна. 3 иргэнээс эерэг гарсан, ойрын болон халдвартай хүмүүсийг хотруу халдвартруу явуулсан. Гэхдээ ойрын хавьтагчдаа бүрэн хэлэхгүй, нууцлаад байгаа тал байж магадгүй юм байна. Тиймээс манайхан халдвар хамгааллаа сайн сахиж байгаарай. 0 зогсолт хийхгүй” гэх мэдээллийг тавьжээ.
Гэвч өнөөдөр мөн л энэхүү мэдээллийг нууж, ямар ч өвчлөл бүртгэгдээгүй хэмээн зарласаар байна. Өнөөдрийн буюу (2021.05.12) ЭМЯ-ны мэдээллээр ч тус аймаг ногоон хэвээр байгаа юм. Өвчлөл гарсан даруйд олон нийтэд мэдээлэлж, хариу арга хэмжээ авах ёстой атал яагаад УОК энэ мэдээллийг нуусаар байна вэ? Эсвэл Өмнөговь гэх аймаг манай улсад харьяалагдахаа больчихсон юм уу?