Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэж буй Монголын энхийг сахиулагчид халдлагад өртсөн хүмүүнлэгийн ажилтнуудыг хамгаалалтад авчээ

Өмнөд Суданы Юнити бүс нутгийн алслагдсан Жам Жанг хотод болсон уурсаж бухимдсан залуусын бослогын үеэр халдлагад өртсөн хүмүүнлэгийн ажилтнуудыг Монгол Улсын энхийг сахиулагчид шуурхай ажиллагаа явуулан хамгаалалтад авсан байна.

Бямба гарагийн өглөө 50 орчим залуус нэгдэж, Жам Жанг хотын нэгэн төрийн бус байгууллага орон нутгийн бус хүмүүсийг ажилд авч байгааг эсэргүүцсэн ширүүн бослого эхлүүлжээ. Тэд албан байгууллагын байр руу дайран орж, хэд хэдэн ажилтныг гэмтээсэн байна.

Халдлагын тухай мэдээлэл авмагц Париан суурингийн ойролцоо НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа (UNMISS)-нд үүрэг гүйцэтгэж буй Монголын цэргүүд шуурхай арга хэмжээ авч, хүмүүнлэгийн ажилтнуудыг хамгаалан, хүчирхийллээс сэргийлж, гэмтэж бэртсэн хүмүүст эмнэлгийн тусламж үзүүлсэн байна.

Улмаар энхийг сахиулагчдын баг өөрийн хүчээ зузаатган хамгаалалтад гарч, тусламж нэн  шаардлагатай байгаа орон нутгийнханд дэмжлэг туслалцаа үзүүлж буй хүмүүнлэгийн ажилтнуудын аюулгүй байдлыг ханган үргэлжлүүлэн хамгаалж байна.

Сүүлийн хэдэн жилийн турш Өмнөд Судан дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа (UNMISS) нь албан байгууллагууд зөвхөн орон нутгийн үндэстэн ястнуудыг авч ажиллуулах талаарх нутгийн иргэдийн шаардлагыг шийдвэрлэх асуудлаар тус улсын олон бүс нутгийн, тэр дундаа Юнити бүсийн эрх баригчидтай хамтран ажиллаж байгаа билээ.

НҮБ нь тус улсын эдийн засгийн доройтлоос үүдэлтэйгээр залуучуудын ажилгүйдлийн түвшин ноцтой хэмжээнд хүрснийг хүлээн зөвшөөрч байгаагийн зэрэгцээ аливаа байгууллага нь ажилчин авахдаа тэдгээрийн мэдлэг, мэргэжлийн ур чадвар, чигч шударга байдал, үндэс угсаа зэргийг хүндэтгэж байхыг бүрэн дэмжиж байна.

Эдийн засгаа сэргээн босгож, залуучуудын хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлж залууст өөрсдийн чадавхаа бүрэн дүүрэн ашиглаж, илүү гэрэлт ирээдүйгээ цогцлоох нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн тус улсын бүхий л хүчин чармайлтыг НҮБ бүрэн дэмжих болно.

Эх сурвалж: UNMISS

Санал болгох

Жил жилийн наадмыг чимж ирсэн “Макс”-ын мисс эзэгтэй

uuganaa90

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!