БНХАУ-ын Бээжин хотоос Синофарм компанийн 334,400 тун Vero Cell вакцин ачсан МИАТ компанийн агаарын хөлөг Улаанбаатар хот руу хөдөлсөн бөгөөд 20:00 цаг орчимд буух хуваарьтай.
Тавдугаар сар гарснаас хойш тус вакцинаас 800,000 тунг авч байна. Үүнд:
- Тавдугаар сарын 2-нд 316,800 тун
- Тавдугаар сарын 4-нд 148,800 тунг
- Тавдугаар сарын 6-нд 334,400 тунг хүлээн авч байгааг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг фэйсбүүк хуудсаараа мэдээлжээ.
Ингэснээр тус улсаас авсан нийт вакцины хэмжээ 2,634,400 боллоо.