Амжилт Мэдээ

Өсвөрийн төгөлдөр хуурчид олон улсын тэмцээнд амжилттай оролцов

БНСУ-ын Сѳүл хотод энэ сарын 6-7-ны өдөр болсон Олон Улсын ѳсвѳрийн тѳгѳлдѳр хуурчдын уралдаанд Монгол Улсын Консерваторын дэргэдэх ерөнхий боловсролын сургуулийн тавдугаар ангийн сурагч О.Нандин  нэгдүгээр байрт шалгарсан байна.

Харин тус сургуулийн тавдугаар ангийн сурагч О.Ананд гуравдугаар байр эзэлжээ. О.Нандингийн хувьд 2017 онд Испани, Франц, Англи, Италид болсон төгөлдөр хуурчдын олон улсын уралдаанд насны ангилалдаа түрүүлж байжээ. Өсвөрийн төгөлдөр хуурчдын мэргэжлийн багш нь Монгол Улсын Консерваторын багш С.Саянцэцэг, Д.Нарантунгалаг нар аж.

Мөн АНУ-ын Нью-Йорк хотод болсон “Golden Classical Music awards” олон улсын наадамд төгөлдөр хуурч С.Алимаа хоёр шавийн хамт оролцож дунд насны ангилалд Э.Сорхугтани тэргүүн байр, бага насны ангилалд Э.Америда дэд байр  эзэлсэн амжилттайгаар эх орондоо ирлээ.  Авьяаслаг сурагчдын мэргэжлийн багш Ами буюу С.Алимаа шилдэг багш шагнал хүртжээ.

Санал болгох

БНХАУ-ын соёлын өдрөөр хүүхдийн уран зохиолын цуврал номыг орчуулан бэлэглэлээ

uuganaa90

“Тэргэл сарны баяр”-ын тоглолт боллоо

uuganaa90

Хятад дууны “Торгон эгшиг” залуу дуучдын уралдааны ялагчаар уурхайчин залуу тодорлоо

uuganaa90

ӨМӨЗО-ны Монгол эмнэлэгийн эмч нар үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийлээ 

uuganaa90

Кино телевизийн шилдэг бүтээл солилцох арга хэмжээ боллоо

uuganaa90

Монгол Улсын Их сургуулийн номын санд Хятад номын танхим нээлтээ хийлээ

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!