Сар шинийн өмнөхөн Сүхбаатарын талбайд 34 настай эрэгтэй өөрийгөө шатаасан хэрэг гарсан. Талийгаач Э өнгөрсөн сарын 8-ны өдөр 13:32 цагийн үед өөр дээрээ таван литрын шатахуун асгаж, өөрийгөө шатаасан билээ.
Шүүх эмнэлгийн дүгнэлтээр тухайн иргэний хоолойн хөвч түлэгдсэнээр амьсгалын дутагдалд орж амиа алдсан гэж гарсан. Энэ хэрэгтэй холбогдуулан ар гэрийхэн нотлох баримтуудыг шалгаж үзсэний эцэст хэргийг хаах саналыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс харьяалах дүүргийн прокурорын газарт гаргажээ.
Учир нь талийгаачийн биед хийсэн шинжилгээ, гэрчүүдийн мэдүүлэг, нотлох баримтуудад үндэслэн энэ хэрэг гэмт хэргийн шинжгүй, амиа хорлолт гэж үзсэн байна.