Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Автомашин шатаж, сууж явсан дөрвөн иргэн ЯТТТ-д хүргэгджээ

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр 01:17 цагт ирсэн байна.

Дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан 01:28 цагт очжээ. Ингэхэд иргэн Б-ын “Приус-41” загварын суудлын автомашин шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан байна.

Уг гал түймэрт нийслэлийн Баянгол дүүргийн харьяат иргэн Т /24 настай, эрэгтэй/, Ц/21 настай, эмэгтэй/, иргэн Б /22 настай, эмэгтэй/ Сүхбаатар дүүргийн харьяат иргэн Х /21 настай, эмэгтэй/ нар нүүр, гарын хэсгээрээ түлэгдсэн байсныг нийслэлийн ЯТТТ-д шилжүүлэн өгсөн аж.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!