Онцлох мэдээ Папараци СЕНСАЦИ Фото мэдээ Шар мэдээ

“Ажигана” группийн эзэн Э.Туул “Оргио тахиа”-гаа “Урбанек”-ийн Б.Лхагважавт заржээ

“Оргио тахиа”-г хүмүүс эрүүл гэж илүү их худалдан авахыг хичээж ирсэн. Гадны бордоо, химийн бодисгүй, дээр нь монгол хүний эрхэлж буй аж ахуй гэдэг үүднээс “Оргио тахиа”-г худалдан авсаар байдаг.
Энэ тахианы бизнесийг эхлүүлсэн эмэгтэй бол “Ажигана” группийн захирал Э.Туул. Тэрбээр УИХ-ын гишүүн асан О.Содбилэгийн гэргий, дөрвөн хүүхдийн ээж. Харин бизнесээ өдий хүргэсэн Э.Туул “Оргио тахиа”-гаа “Урбанек”-ийн Б.Лхагважавт заржээ. Ковидоос ч өмнө “Оргио тахиа”-ны ажилчид цалингаа авч чадахгүй байна, хэдэн сар болллоо гэх хэл амыг гаргаж байсан бол нэг их удалгүй Э.Туул энэхүү бизнесээ зарж борлуулахаар шийдсэн бололтой. Зүгээр ч нэг зараагүй, бизнес нь уналттай, босолттой байсан нь эцэстээ түүнийг ийм шийдвэр гаргахад нөлөөлсөн биз. Дээр нь сүүлийн үед тэрбээр монголдоо биш, гадаадаад ихэвчилэн амьдрах болсон. Хоёр нутагтан лугаа ирж очиж яваа Э.Туул зуны налгар өдрүүдэд эх орондоо байлгүй яах вэ.
Э.Туул зуныг зугаатай өнгөрөөж, ганц нэг үдэш парти хэсч явна. Бие галбир, царай зүс, өмссөн зүүснээрээ 20-той охидоос ч онцгой гялалзаж байсан тэрбээр амьдралын чанарын тухайд хэдийнэ сайн мууг ялгаж, сайхан муухайг мэддэг нь мэдээж. Ямартай ч хүнсний хувьсгалд хувь нэмрээ оруулж, эрүүл хүнс нийлүүлэхийг эрмэлзэж явсан энэ бүсгүй тахиагаа заржээ. Тэрбээр нэгэн цагт “Бизнест ч гэлтгүй амьдрал дээрээ би “өгөх” хандлагыг эрхэмлэдэг. ӨГЧ БАЙЖ ОЛНО. ӨГЧ БАЙЖ БИЙ БОЛГОНО.
Ээж аав минь намайг эрүүл саруул сайхан өсгөсөн, өндөр боловсрол эзэмшүүлсэн, би амьдралаас олон зүйлийг “авсан”. Тиймээс би одоо бусдад “ӨГӨХ” хэрэгтэй.
Цэвэр Монгол бүтээгдэхүүн, эрүүл чанартай хүнс үйлдвэрлэнэ гэдэг өөрөө асар их зардалтай учраас шантрах зүйл маш их байсан. Гэхдээ би ашгийг зөвхөн мөнгөөр хэмждэггүй. Манай компанийн 300 гаруй ажилтан, тэдний гэр бүл ажилтай, орлоготой байна, мөн бид эрүүл монгол хүнсээр үйлчилж байна. Энэ бол мөнгөөр хэмжээлшгүй их ашиг” хэмээн ярилцлага өгч байсан. Үнэхээр ч эрүүл монгол хүнсээр үйлчилнэ гэдэг хэмжээлшгүй их ашиг шүү.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!