Онцлох мэдээ Фото мэдээ

-Ажилтнуудаараа хоол зөөлгөж, тусгайлан бэлдсэн гэрт эрхэлдэг хариуцлагагүй дарга-

Ус сувгийн Удирдах газрын харьяа, Төв цэвэрлэх байгууламжид үйлдвэрлэлийн осол гарч, ид хийж бүтээх насны дөрвөн залуу нас барлаа. Таван хүн хийнд хордож, өдгөө Цэргийн төв госпиталд хордлогын эмчилгээ хийлгэж байна. Бохироос гарч буй хий гэдэг маш хортой. Золоор энэ таван залуу амьд үлдсэн байлаа ч дараа нь ухаан санаа нь өөрчлөгдөх, биеийн дархлаа муудах, үс цайх гэх мэтээр насан туршдаа тахир дутуу болдог. 2014 онд ч энэ байгууллагад яг л ийм осол гарч, гурван хүн хордсон бөгөөд тэдний хоёр нь ухаан санаа нь өөрчлөлттэй болсон гэдгийг тэнд ажиллаж буй олон хүн нотолдог. Гэвч энэ салбарт ажиллаж буй дарга цэрэг нар өмнөх алдаанаасаа суралцсангүй. Тиймдээ ч бээлий, ажлын хувцаснаас өөр хувцасгүй ажилчдаа түүхий үлдэцийн насос станцыг засуулахаар оруулж, дөрвөн залуугийн амиар “туг тахичихлаа”. Хайран амь, хайран залуус. Хөдөлмөр, аюулгүй байдлын ажиллагаа алдсан энэ үйлдэлд харин буруутан олдсонгүй. “Засвар хийж байхад хий алдсан юм билээ. Харамсалтай байна” гэдэг үгийг л УСУГ-ын дарга Ц.Төрхүү хэлжээ.

Энэ харамсаад л өнгөрөх хэрэг огтхон ч биш юм. Яагаад өмнөх удирдлагынхаа алдаанаас тэр суралцсангүй вэ. НИТХ дотор өрнөсөн хор, улс төрийн хэрүүлд оройлон оролцдог шигээ ажилдаа бас онцгойлон оролцсон ч болоосой гэж иргэд шүүмжлэх аж. Тийм ч учраас Ц.Төрхүү дарга эр хүн шиг хариуцлагаа үүрээд, энэ ажлаа хүлээлгэж өгөх хэрэгтэй юм. Учир нь зүгээр ч нэг осол биш, бүхэл бүтэн дөрвөн хүний амь, таван хүний эрүүл мэнд яригдаж байна. Зураг дээрх Ц.Төрхүү бол Хүй долоо худаг дээр тусгайлан гэр бэлдүүлж, ажилчдаараа хоол зөөлгүүлэн, хурдан морь харсан шигээ эрхэлж яваа дарга юм.

 

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

1 Сэтгэгдэл

Anonymous 2020-01-13 at 13:07

худалч хүндээ хэлсэндээ хүрдэггүй

Хариулах

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!