Uncategorized Амжилт Амьдрал Мэдээ Онцлох мэдээ Папараци Фото мэдээ

Азид нэрээ тамгалсан ОЛЯ-гийн шоу


“O COUTURE” брэнд хэдийнэ Азид нэрээ тамгалжээ. “O COUTURE”-ийн эзэгтэй, үүсгэн байгуулагч Оля БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулагдсан “Asia Model Festival” наадамд оролцож, нийт 20 гаруй орны дизайнеруудаас шалгаран 2023 оны “Азийн Шилдэг Дизайнер”-аар тодорсноор өөрийн нэрээ тод томруунаар тамгалж чадсан юм. Оля 2015 оны “Asia Model Festival”-аас мөн адил “Asia Best Designer” шагнал хүртэж, энэ жил хошой шилдэг дизайнер болсон нь монголчууд бидний хувьд хувцас загварын ерөнтцөд хийсэн томоохон амжилт боллоо.
Ийм гайхалтай эрч хүчээр цэнэглэгдэн ирсэн Оля, өөрийн нөхөр, загвар өмсөгч Э.Энхболдын хамт жилийн жилд үзэгчдийн алмайруулдаг “O COUTURE FASHION SHOW 2024” арга хэмжээгээ зохион байгуулсан юм.
Хошой шилдэг дизайнер “O COUTURE” брэндийнхээ үндэсний, гоёлын коллекцуудаас гадна цоо шинэ ноолууран брэндийн дээжээсээ танилцуулсан нь энэ жилийн онцлог байлаа. Ноолуурууд нь ёстой л нүд унагам тансаг харагдаж байсан шүү. Гэхдээ Олягийн хувцас угаасаа л гял цял, ганган чаминаас гадна нил сэтгэл, чансаа үнэртүүлдэг нь нууц биш. Оля бол хэдийнэ хувцас загварын ертөнцөд өөрийн брэндийн нэрээ хүчтэй тамгалж чадсан гайхалтай хүчтэй бөгөөд үзэсгэлэнтэй эмэгтэй юм.
Э.Энхболд, Д.Отгонжаргал буюу Оля нар баг хамт олноороо “O COUTURE FASHION SHOW 2024”-т зориулан Солонгос орны үзэсгэлэнт түүхэн газруудаар зураг авалт хийх, контент бүтээх ажлуудыг амжилттай зохион байгуулаад ирсэн. Эхнээсээ л тайз засалт, хөгжим, загварын үзүүлбэр, моделиуд нь зүрх донсолгож, сэтгэл булааж байлаа. Шоу гэж ямар байдгийг жилийн жилд хос хоёр маань сэтгэл гэгэлзүүлэн үзүүлдэг дээ.
Энэ жилийн шоуны бас нэгэн гайхалтай бэлэг нь “O COUTURE”-ийн хамт олон 500 гаруй үзэгч, хүндэт зочдоосоо сугалаагаар таван эрхэмийг баярлуулж чадсан юм. БНСУ руу ирж, очих билетийн эзэн, Michael Kors брэндийн цүнхний эзэн, “O COUTURE”-ийн сая, сая төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүн авах хоёр эрхэм болон “Тэсо” корпорацийн нэрэмжит 20 сая төгрөгийн эрхийн эзнийг тодруулсан нь энэ үдшийн хамгийн том бэлэг байлаа. Тэд үнэхээр сэтгэлтэй, хөдөлмөрч, дайчин, манлайлагч хос гэдгээ жилийн жилд баталж, бүхий л амьдралынхаа туршид олон нийтэд зориулагдсан сайхан ажлуудыг хийж ирснийг бид бүхэн сайн мэднэ.
Хувцас бурхан, бие чөтгөр гэдэг дээ. Биднийг бурхан мэт бүтээж, урлаж өгдөг Оля, Э.Энхболд нартаа уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!