Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Аймгуудад 11 ширхэг зөөврийн дижитал рентген аппарат хүлээлгэн өглөө

Коронавируст халдвар болон сүрьеэ өвчний илрүүлэг, хүндрэлийг эрт оношлох, оношилгооны чадамжийг дээшлүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг цаг алдалгүй хүргэхэд нэн шаардлагатай зөөврийн дижитал рентген аппаратыг Глобаль сангийн дэмжлэгтэйгээр эрүүл мэндийн 11 байгууллагад өнөөдөр хүлээлгэн өгөв.

“Цаашид орон нутгийн эмнэлгийн тусламжийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарал хандуулна”

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Цар тахлын энэ үед орон нутагт эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахад орчин үеийн арга технологийг нэвтрүүлэн ажиллахад тодорхой дэмжлэг болж буй зөөврийн рентгенүүдийг аймгуудад хүлээлгэн өгч байгаад нэн таатай байна.

Цаашид бид орон нутагт үзүүлж буй эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр анхаарал хандуулан тодорхой шинэчлэл, өөрчлөлтүүдийг бодлогын түвшинд хийж ажиллах бөгөөд эмч, сувилагч эрүүл мэндийн ажилтныхаа нийгмийн асуудлыг ч онцгой анхаарч ажиллана” хэмээн онцлон тэмдэглэв.

Эрүүл мэндийн яамнаас сүүлийн хоёр жилийн хугацаанд 26 ширхэг зөөврийн дижитал рентген аппаратыг 21 аймаг, ХӨСҮТ, СХД, Налайх, Багануур дүүрэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 429, 461 дүгээр хорих ангид тус тус хүлээлгэн өгчээ.

Ийнхүү эрүүл мэндийн байгууллагуудад зөөврийн рентген аппаратыг үе шаттайгаар ханган нийлүүлснээр сүрьеэ өвчин, коронавируст халдвар болон бусад өвчний үеийн хүндрэлийг эрт илрүүлж, халдварын тархалтыг бууруулах төдийгүй эмчилгээний үр дүн, эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлж, үйлчлүүлэгчид үзүүлэх тусламж үйлчилгээг ойртуулан оношийн хожимдол болон зардлыг бууруулах боломжтой болж байна.

Өнөөдрийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Сүрьеэгийн төслийн зохицуулагч Н.Цогзолмаа болон АШУҮИС, Арьс өвчин судлалын үндэсний төв, Архангай, Булган, Говьсүмбэр, Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн рентген техникч нар оролцлоо гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

 

 

Санал болгох

“Алтан Дорнод”-ын Т.Ганболдын ах Т.Ариунболд урлуулсан Хангарьд шувуугаа бусдад дээрэмдүүлжээ

uuganaa90

УИХ-ЫН ГИШҮҮН Т.БАДАМЖУНАЙ: ШҮҮХИЙН ШИЙДВЭР “БАДАМЖУНАЙ ИЙМ АСУУДАЛД ХОЛБОГДООГҮЙ” ГЭЖ ГАРНА

uuganaa90

1300 төгрөг хулгайлаад 10 жилийн ял сонссон П.Ариунцэцэг нэг жилийн дараа суллагджээ

uuganaa90

“Сайхан шинэлээрэй” үзэсгэлэн болж байна

uuganaa90

PEOPLE AWARDS АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

uuganaa90

Цагийн сайханд хөтлөлцөөд гүйдэг байлаа

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!