Амьдрал Онцлох мэдээ Шар мэдээ

“Алтан Дорнод”-ын Т.Ганболдын ах Т.Ариунболд урлуулсан Хангарьд шувуугаа бусдад дээрэмдүүлжээ

“Алтан Дорнод” компанийн захирал Т.Ганболдын ах Т.Ариунболд бусдад өөрийн санаачлан бүтээсэн Хангарьд шувууны бүтээлийг булаалгасан талаар хэвлэлд ханджээ. Уран барималч Т. Энхтайванаар бүтэн жилийн турш бүтээлгэсэн барималыг нь нэг л өдөр хүмүүс крантай машин унаж ирээд буулгаж аваад дээрэмдээд явсан талаар тэрбээр ярилаа. Тэрбээр 30-40 сая төгрөгөөр хийлгэсэн бол бүтээл урласан Т.Энхтайван нь цаашаа өөр нэгэнд тэрбум орчим төгрөгөөр давхар дамлаж зарснаас болж маргаан үүссэн бололтой.
7 метр өндөртэй, өргөн нь 14 метр, урт нь 8 метр энэхүү аварга бүтээл нь металиар хийгдсэн. Нүд булаам гайхалтай урлагдсан энэхүү Хангарьд шувуу ийнхүү хүмүүсийн дунд маргаан үүсгээд байна. Т.Ариунболдын хувьд олон нийтэд хандаж, мөн хуулийн байгууллагат ч гомдол гаргаад дээрэмдүүлж, дарамтлуулсан гэдгээ хэлээд байгаа юм.

Монгол Хангарьд бүтээлийн тухай:
Санаачлагч: Т.Ариунболд
Эх загварын зохиогч: Метал барималч Т.Энхтайван
Хамтран бүтээгч: Б.Эрдэнэ Н.Мөнхмандах, Э.Сайнхүү
Эзэмшигч: “Эрхэт Монгол” групп
Хэмжээ: Өндөр: 7 метр, өргөн: 14 метр, урт: 8 метр
Материал: Метал
Он: 2021

Т.Энхтайван болон уран бүтээлчдийн баг энэхүү бүтээлээ 16 сарын турш бүтээсэн бөгөөд Нүүдэлчдийн сансар огторгуй, байгаль, газар шороо, уул, усны эзэн савдагаа дээдлэн хайрлаж, оюун билгийн харилцаанд оршиж ирсэн уламжлалыг харуулахыг зорин зөн совин, үлгэр домгийн дүр дүрслэлийг уран бүтээлчийн өөрийн дотоод ертөнцөөс мэндлэх хангарьдаар төлөөлүүлж бүтээжээ.

Энэхүү бүтээлийн Хангарьд могойг байлдан дагуулж буй дүрслэл бол эсрэг тэсрэгийн туйл, хүмүүсийн диалектик тэмцлийн мөнхийн сэдэв богоод нүүдэлчдийн ертөнцийг үзэх үзэлд ойр бэлгэдэл болно. Жигүүртний хааны хүчирхэг төрхийг илэрхийлэхийн тулд лусын эзэн хэмээгдэх могойг хошуундаа зууж, баруун сарвуундаа базан зогсох хангарьд шувууг эрч хүчтэй, эрэмгий харц, шийдэмгий дүр төрхтэйгээр урласан. Аманд зуулгуулж буй хорт могойн соёог ил гарган дүрсэлсэн нь лусын амьтны догшин занг тодотгон харуулна. Хангарьд лусын догшин амьтныг эвэр хошуундаа зуун, баруун сарвуундаа базан могойн толгойноос эсрэг зүгийг ширтэн оор зүйлийг анхаарч ажиглан буй зохиомжоор дээрх хоёр амьтан хоорондоо тэмцэлдээгүйг харуулахыг зорьсон гэнэ.

Санал болгох

ХОМ: МАН-ын жагсаалтаар тодорсон “шарк” Ч.Анар 1,6 тэрбум төгрөгийн үнэтэй тээврийн хэрэгсэлтэй

uuganaa90

ХОМ:Анхны эмэгтэй Засаг дарга Э.Болормаа 4 орон сууц, гадаадын банкинд 471 сая төгрөгийн хадгаламжтай

uuganaa90

ХОМ: Хамгийн олон компанид хувь эзэмшиж буй тоогоороо МАН, АН, ХҮН, Үндэсний Эвслийн нэр дэвшигчид тэргүүлж байна

uuganaa90

Найз охиноо хэвтэрт ортол зодож байсан “МТ” группийн эзний отгон хүү Г.Содбаярын ах Г.Дашням нэр дэвшинэ

uuganaa90

Топ модель С.Ариунбилэгийн экс, “Хөх чоно” группийн өв залгамжлагч П.Мөнхтулга нэр дэвшиж байна

uuganaa90

С.Цэнгүүний компани төрөөс тендер авч, “ковид-19”-ийн вакцины сурталчилгааг 20 саяар хийж байжээ

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!