Амьдрал Мэдээ Онцлох мэдээ Папараци СЕНСАЦИ Улс төр Фото мэдээ Шар мэдээ

“Алтан Дорнод”-ын Т.Ганболд гэргий Х.Янжингаажидаасаа албан ёсоор салж байгаа нь алтаар баталгаажсан “ADM” койнд сөргөөр нөлөөлөх үү?

 

Эхнэртээ үнэнч үлдээгүй хүн эх орондоо үнэнч байх уу?

Эхнэртээ үнэнч үлдээгүй хүн эх орондоо үнэнч байх уу гэдэг философи энгийн зүйл. Хэнд ч ойлгомжтой энэ асуултад Т.Ганболд л эргэлзээгүй итгэл дүүрэн хариулж, нүүр бардам зогсох байлаа. Гэвч тэр хүртэл бусдаас ялгаагүй гэдгээ харуулж үхэр жилийн бөгсөн дээр гэргийгээсээ албан ёсоор саллаа. Уг нь 40 насны сүүдэр дээр гэрлэсэн хосууд илүү бат бөх байдаг гэдэг европ уламжлалыг монголчуудад үлгэрлэн, түүгээр ч үл барам “үнэнч” байхын бардамналыг залуустаа харуулж улс төр, бизнест энэ давуу байдлаараа бусдын итгэлийг олж авч чадсан. Харамсалтай нь “ADM” алтаар баталгаажсан койн гаргаж, агаар дээр мөнгө босгон хурдтай баяжих хүсэлдээ автах бусад бизнес эрхлэгчдийн адил цуваанд нэгдээд байсан тэрбээр ийнхүү эгзэгтэй, чухал цаг мөчдөө гэргийгээсээ салж, хөрөнгө мөнгөний маргаан үүсэх нөхцөлийг бүрдүүлсэн нь эрсдэл дагуулаад байна. Ямартай ч “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн ADM койн дэлхийн жишигт нийцсэн дижитал хөрөнгийн бирж CAPEX.mn дээр 12-р сарын 10-ны өдөр албан ёсоор байршиж, арилжаалагдаж эхэлсэн. Бусад Монгол койнуудаас ялгарах АDM койны онцлог нь хоёрдогч зах зээлийн арилжаа эхэлснээс хойш гурван сарын хугацаанд хөрөнгө оруулагч анхны үнээрээ “Алтан Дорнод Компани”-д хүсэлт гарган, буцаан зарах боломжийг олгож байгаа юм. Мөн ADM койны арилжаанд орсноор дэлхийд үнэлэгдэх, үнэ цэнтэй уул уурхайн болон үл хөдлөхийн төслүүдийн бүтээн байгуулалтуудад хамтран оролцох боломжийг бүрдүүлсэн гээд л гоё, сайхан амлалтуудыг эр хүн шиг зангарагтай нь аргагүй амласан Т.Ганболд гурван үрийг нь төрүүлсэн гэргийгээ ийнхүү гудиггүй, гонсойхгүй тонгорч орхилоо. Айл гэрийн амьдрал маньд хамаагүй ч хөрөнгө оруулалтаа мега төсөл, үл хөдлөх хөрөнгийн зах зээл, бүтээн байгуулалтуудад оруулахаа амлаж, алтаар баталгаажуулаад байгаа Т.Ганболдын салалт “ADM” коны ханшид нөлөөлөх үү, хэрхэн савлах бол гэдгийг харах л үлдлээ. Мэдээж энэ чухал цаг мөчид гэрлэлтээ цуцлуулж буй нь түүний хувьд амар даваа байгаагүй нь лавтай. Түүнд итгэн хөрөнгө оруулалт хийх хүмүүсийн хөрөнгө мөнгө хэрхэх бол, тэдний салалт ямар үнэтэй байх бол зэрэг асуудлууд эргэлзээ төрүүлж байна. Хэдийгээр түүний ажил, амьдрал тусдаа байж болох ч хөрөнгө мөнгөний хувьд дэнслэх магадлалтай. Учир нь гэргий Х.Янжингаажид нь Т.Ганболдын гурван үрийг төрүүлж, 20-иод жилийн амьдралаа зориулсны хувьд авах зүйлээ авч л таарна. Чухам хэрхэхийг цаг хугацаа харуулах биз ээ.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!