Алтны салбарыг төрийн бодлогоор хөгжүүлэхээр ажиллаж, Засгийн газраас “Алт-2″ хөтөлбөрийг батлан, 2025 он хүртэл гурван үе шаттайгаар хэрэгжүүлж буй.
Тэгвэл алтны салбарт анхаарч буй бас нэг хэлбэр нь тусдаа компани байгуулсан явдал. “Эрдэнэс Монгол” компанийн 100 хувийн эзэмшил дор “Эрдэнэс алт ресурс” компанийг байгуулан гүйцэтгэх захирлаар Д.Ариунболдыг томилоод амжсан. Д.Ариунболд нь Эрдэнэс Тавантолгой компанийг удирдаж байгаад ажлаа өгч байсан төдийгүй тус компанийн захирлаар ажиллаж байхдаа манай дуранд загварын шоунд саатаж буй патиараа хэд хэдэн удаа гэрэлд цохиулсан байх юм. Бүр ганцаараа шүү.
Цайны цагаараа шуртхийгээд гараад явж байгаа бололтой харагдах мань эр үнэндээ тэгтлээ загварлаг, трэндлэг эр үү эсвэл загварын хүүхдүүдээр нүдээ хужирлаж явдаг уу бүү мэд. Юутай ч монголын загварын шоунуудын томоохонд тооцогддог “Торго”, “Гоёл” наадамд ихэд ач холбогдол өгөн балиашиглан зогсох мань эр ямар бодол өвөртлөн явсныг тэнгэр л мэдэж байгаа байх. Магадгүй гэргийдээ гэнэтийн бэлэг барих гээд шилдэг дизайнеруудын бүтээлд нүд унагаж явсныг үгүйсгэхгүй… гэхдээ л но-той доо, но-той.