Амжилт Онцлох мэдээ Папараци СЕНСАЦИ Фото мэдээ

Ангуучийн шинэ дүр төрх

“Би бол АНГУУЧ-ийг үүсгэн байгуулагч. Яагаад Ангууч гэж нэрлэдэг вэ гэхээр, намайг бага байхад зааж зөвлөх хэн нэгэн, эсвэл ах ч юм уу хэрэгтэй байсан. Яг над шиг ийм зүйл хүсч байгаа залуус олон байдаг” хэмээсэн Ангууч буюу Б.Баттөрийн шинэ дүр төрхийг та харж байна.
Саяхны өдөр төрсөн өдрөө Монгол Шилтгээнд загварын шоутай, бүгдэд нээлттэйгээр нижгэр хийсэн тэрбээр яг л вампир лугаа дүр төрхөө өөрчилсөн нь этгээд содон байсан. Үсээ, хөмсөгөө хүртэл шараар өнгөлж, нүүр, нүдээ будсан нь орчин цагийн залуус өөр болж байгааг илтгэж байлаа. Тэнд ирсэн зочид ч этгээд, сонин байсныг онцлох хэрэгтэй. Залуусын сонирхол, чиг хандлага, загвар нэг л сүнслэг мэдрэмж өгч байсан нь Бумын эрин ирж буйтай шууд холбоотой гэж харагдсан. Ямартай ч найз Мөнхжинтэйгээ эмнэлэг нээж байсан Ангууч маань загварын ертөнцөд ч өөрийн гэсэн брэндтэй болж байгаа юм билээ. Найзуудтайгаа цуг гаргасан загварын шинэхэн коллекциудаа энэ үдэш танилцуулж, бүр худалдаанд ч гаргаснаа борлуулж байсан юм.
Ангууч бол нэг л өөр мэдрэмж түгээгч. Тэр бүхнийг чадагчаараа алдартай. Бүжиглэнэ, тулалдана, тайзан дээр алхана, гэхдээ үргэлж манлайлдаг. Шангриллагийн 5 саяын үнэтэй гэр буудалд амьдардаг тэрбээр 9 дүүгээ ганцаар өсгөдөг 21 настай бүсгүйд 3 өрөө байр өгч, тулааны амжилтаасаа олсон 3 000 долларыг Ид жидийн оронд бэлэглэж байсан буянтай хүү. Ид залуу насны эрч хүчээр оргилж буй Ангууч улс орнуудаар аялж, бүсгүйчүүдийг ч амьдралын сайханд, дурласан зүйлдээ шимтэн зүтгэхийг уриалдаг эерэг нэгэн билээ.

Санал болгох

ХОМ: МАН-ын жагсаалтаар тодорсон “шарк” Ч.Анар 1,6 тэрбум төгрөгийн үнэтэй тээврийн хэрэгсэлтэй

uuganaa90

ХОМ:Анхны эмэгтэй Засаг дарга Э.Болормаа 4 орон сууц, гадаадын банкинд 471 сая төгрөгийн хадгаламжтай

uuganaa90

ХОМ: Хамгийн олон компанид хувь эзэмшиж буй тоогоороо МАН, АН, ХҮН, Үндэсний Эвслийн нэр дэвшигчид тэргүүлж байна

uuganaa90

Найз охиноо хэвтэрт ортол зодож байсан “МТ” группийн эзний отгон хүү Г.Содбаярын ах Г.Дашням нэр дэвшинэ

uuganaa90

Топ модель С.Ариунбилэгийн экс, “Хөх чоно” группийн өв залгамжлагч П.Мөнхтулга нэр дэвшиж байна

uuganaa90

С.Цэнгүүний компани төрөөс тендер авч, “ковид-19”-ийн вакцины сурталчилгааг 20 саяар хийж байжээ

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!