Амьдрал Мэдээ

Антибиотиктой малын мах ба учирч болох эрсдэлүүд

Идээ буглаанаас илүүтэй хүний биед хортой зүйл нь антибиотик. Олон хүн махны өнгийг харж байгаад л авдаг гэдэг. Үнэндээ антибиотикийн хор нь бүрэн гадагшлаагүй малын мах шинэхэн, ягаан өнгөтэй, шүүслэг зөөлхөн байдаг гэдгийг та сонсож байсан уу? Барагтай л ялгах боломжгүй.

Саяхан даа, “Хүчит шонхор” зах дээр борлуулж буй махнаас учиргүй тариа ханхлаад байхаар нь тэндхийн эрүүл ахуйн байцаагч дээжилж аваад төв лаборатори руу явуулсан гэдэг. Гэтэл шинжилгээгээр өчнөөн олон төрлийн эм, тариа малын маханд байх ёстой хэмжээнээс хэд дахин илүү гарч мэргэжилтнүүдийн нүдийг бүлтийлгэсэн байна” гэнэ. Баргийн үнэр ачааны машин дээр хоёр хоног яваад ирэхэд дарагдана даа. Энэ удаагийн шалгалтаар үнэрээр нь таньсан хэдий ч хэчнээн малын махыг байцаагч маань “хараагүй” өнгөрснийг таашгүй.

Гэтэл үүнээс анхаарал татмаар нь эмийн үнэр ханх хийсэн махыг ялаа ч тоож суудаггүй гэж эрүүл ахуйн байцаагч нь ярьж байснаас дүгнэвэл шавж тоохгүй махыг бид идээд байгаа юм биш биз. Харин бид хүнсэндээ ямар мах хэрэглэж байгаа вэ. Улаанбаатарчууд ийм л мах өглөө, оройгүй идэж байвал хэрхэх вэ.

Тэр байх ёстой хэмжээнээсээ их байгаа эмнүүд бяцхан хүүхдүүдэд минь, жирэмсэн эхийн гэдсэнд байгаа урагт, мах иддэггүй ч, эхийн сүүгээр дамжуулан авч байгаа нялх үрсэд минь яаж нөлөөлж байгаа бол гэдэг бодууштай. Сүүлийн үед эмэгтэйчүүд жирэмслэхгүй байгаа, төрөлхийн эмгэгтэй хүүхэд олноор төрж буй нь дээрх тариатай холбоотой байж магадгүй юм. Учир нь антибиотик тариулаад удаагүй малын махыг эмэгтэйчүүд идвэл савны үрэвсэлтэй болох өндөр магадлалтай гэсэн. Үүгээр зогсохгүй янз бүрийн хавдрын эх үүсвэр болдог ажээ.

Eguur.mn

Санал болгох

БГД-ийн төлөөлөгч Б.Ууганцэцэг гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалсан хэрэг гарчээ

uuganaa90

Хотын дарга Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 19820 хүн гарын үсэг зураад байна

uuganaa90

НИТХ-ын дарга А.Баярыг огцруулах бичигт 32 төлөөлөгч гарын үсэг зурж, Баасан гарагт хэлэлцэхээр болжээ

uuganaa90

НЗД-ын орлогч Д.Бадарсан “Туулын хурдны зам”-ыг эсэргүүцэж байгаа тул ажлаа өгөхөөр болжээ

uuganaa90

МАН-ын Бага хурал маргааш хуралдаж шинэ Ерөнхий сайдыг тодруулна

uuganaa90

МУГТ-тай хамтран амьдрахын төлөө Б.Эрдэнэсүх нь эхнэр хүүхдүүдээ хөөж гаргасан уу?

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!