Мэдээ Онцлох мэдээ

АНУ-д Монгол Улсын иргэн согтуугаар машин жолоодож, хүний аминд хүрсэн хэрэг гарчээ

АНУ-ын Иллинойс мужийн Маунт Проспект хотод Монгол иргэн согтуугаар автомашин жолоодож, нэг хүний амь насыг хохироосон хэрэг өнгөрсөн ням гарагт (2019.10.27) гарчээ.

Тэрбээр Маунт Проспектын авто замыг засаж байсан хоёр ажилчныг мөргөж, нэг нь амь насаа алдсан байна. Амиа алдсан иргэн 67 настай, авто замын компанитай гэрээ байгуулаад хоёр сарын хугацаа өнгөрөөд байжээ. Дайруулсан нэг иргэний биеийн байдал тогтвортой, эмнэлэгт эмчлүүлж байгаа аж.

Автомашин согтуугаар жолоодсон Монгол иргэнийг М.Мөнхбат гэдэг Роллинг Мийдоус хотод амьдардаг бөгөөд харьяаллын дагуу тус хотын шүүх түүний хэргийг хэлэлцэх юм. Түүнийг шүүх хурлын тов арваннэгдүгээр сарын 21-нд гарчээ. Одоогоор өмгөөлөгч авсан эсэх талаар мэдээлэл байхгүй байна.

Эх сурвалж: Associated Press, ABC

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!