Мэдээ Онцлох мэдээ Улс төр

АН-аас жагсаалтаар 6-д бичигдсэн Жудагийн Баярмаа гэж хэн бэ?

МАН жагсаалтад цоо шинэ боловсролтой боловсон хүчнийг танилцуулж, зарласнаар олон нийтээс ихээхэн алга ташилт хүртлээ. Улс төрд шинэлэг хэрнээ боловсролтой дүр төрхүүд үгүйлэгдэж байгаагийн нэг илрэл үүгээр харагдсан.
Тэгвэл АН-аас 6-д жагссан Жудагийн Баярмааг танихгүй хүн олон байна. Түүний хувьд АН-ын Дэд дарга, намдаа хүлээн зөвшөөрөгдсөн залуу боловсон хүчний нэг юм. Боловсролоороо илүү харагдсан тэрбээр Орчуулагч, эрхзүйч мэргэжилтэй. Японы Осакагийн Их сургуульд магистр хамгаалсан, МУИС-ийн Олон Улсын харилцааг энэ хавар доктороор төгсөх юм. Англи, Япон, Орос хэлтэй, мэргэжил боловсролын хувьд хаа ч үнэлэгдэх Ж.Баярмаа 2020 онд Майнбаярын Тулгат нарын хамт “Од” клубыг үүсгэн байгуулж байжээ.
Уг нь тэрбээр улстөрд тийм ч шинэ хүн биш. Аль 1990 хэдэн онд АН-д элсэж, “МҮАН-ын Шинэ үе” залуучуудын байгууллагаас улс төрийн карьерээ эхэлж байлаа. Олон ч сонгуулийн хөшигний ард ажиллаж ирсэн өдгөө нэр цэвэр улстөрчдийн нэг гэж болно. Японд сурч ирээд хэсэг улс төрөөс холдсон Ж.Баярмаа БСШУЯ, Гадаад харилцааны яам, УИХ-ын Тамгын газарт хоёрдугаар Нарийн бичгийн даргаар ажиллаж байсан төрийн албаны тусгай мэргэжилтэн.
Энэ бүгдээс гадна түүний аав Жудагийг нийгмийн соён гэгээрүүлэгчдийн нэг гэдгийг Ардчиллынхан андахгүй. Социалист нийгмийн үед ардчиллыг сэрээх дуу хоолой болохын зэрэгцээ шударгаараа алдартай Жудаг гуай “Тэрслүү Жудаг”, “Тэмцэгч Жудаг”, “Шударга Жудаг”, “Нийтлэлч Жудаг”зэрэг олон нэрээр алдаршиж, тухайн нийгэмдээ ч ад үзэгдэж явсан.
Аавынхаа үргэлжлэл болж улс төр, тэр дундаа АН-д “хайр” зарласан Жудагийн охин Баярмаа нийгэмд шүлэг үлээж, шударга бусын эсрэг сүүлийн жилүүдэд эрчимтэй тэмцэж байгаа юм. Тэрбээр хүний эрх, эрх чөлөөний төлөө талбайд гарч ирсэн нь олонтаа. Дөрөв дэх засаглал болсон хэвлэлийн эрх чөлөөний төлөө хамгийн түрүүнд гарч ирж, хамгаалан тэмцдэгт нь сэтгүүлчид бид талархдагийг нуух юун. Сэтгүүлч Н.Өнөрцэцэг, АН-ын ҮБХ-ны гишүүн Д.Мөнх-Эрдэнэ, иргэн Д.Монголхүү нарын төлөө Ж.Баярмаа л микрофон барьсаар олны өмнө гарч ирдэг. Мөн “No Double standart” хөдөлгөөнийг дэмжиж, талбай дээр өрнөдөг бүхий л эрх чөлөө, ардчиллын төлөөх жагсаал цуглаанд идэвхитэй оролцдог тэмцэгч гэж болно. Улс эх орны тогтолцооны гажуудал, хүний эрхийг дарангуйлалд хавчих болсон өнөө цагт шударга, үнэний төлөө явж, дарга, цэрэгтэй ч үзэлцэж ирсэн түүхтэй. Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярыг огцруулах ажлыг санаачилж, АН-аас мэдэгдэл гарган, МАН-аас амлалт нэхэх ажиллагааг санаачилсныг харахад зоригтой ч нэгэн гэмээр. Сүүлийн үед Жудагийн Баярмаа сонгуулиудын луйвар, булхайгаас цугларсан мэдээллийг нэгтгэн дүгнэж, 2020 оны сонгуулиар 230 мянган царцаа нүүснээс 196 мянга нь баттай будлианы баримт гэдгийг олон нийтэд зарлаад буй. Тэгэхээр АН-аас жагсаалтын 6-д тун дажгүй дүр төрх бичигдсэнийг олон нийт дэмжиж байгаа юм байна.

Санал болгох

ХОМ: МАН-ын жагсаалтаар тодорсон “шарк” Ч.Анар 1,6 тэрбум төгрөгийн үнэтэй тээврийн хэрэгсэлтэй

uuganaa90

ХОМ:Анхны эмэгтэй Засаг дарга Э.Болормаа 4 орон сууц, гадаадын банкинд 471 сая төгрөгийн хадгаламжтай

uuganaa90

ХОМ: Хамгийн олон компанид хувь эзэмшиж буй тоогоороо МАН, АН, ХҮН, Үндэсний Эвслийн нэр дэвшигчид тэргүүлж байна

uuganaa90

Найз охиноо хэвтэрт ортол зодож байсан “МТ” группийн эзний отгон хүү Г.Содбаярын ах Г.Дашням нэр дэвшинэ

uuganaa90

Топ модель С.Ариунбилэгийн экс, “Хөх чоно” группийн өв залгамжлагч П.Мөнхтулга нэр дэвшиж байна

uuganaa90

С.Цэнгүүний компани төрөөс тендер авч, “ковид-19”-ийн вакцины сурталчилгааг 20 саяар хийж байжээ

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!