Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

“АН-аас Ц.Оюунгэрэл, Р.Амаржаргал нар Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө олон нийтэд албан ёсоор зарласан”

Ардчилсан намын 4:11 уулзалт өнөөдөр болж, тавдугаар сарын 1-нд болох Монгол Улсын Ерөнxийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшигчийг тодруулаx цаxим сонгууль болон Улсын дээд шүүхийн шийдвэрийн талаарх тайлбарын талаар мэдээлэл хийлээ.

Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооны X.Алтанxуяг “Цар тахлын үед Ардчилсан нам хэд хэдэн цахим сонгуулийг амжилттай зохион байгуулж чадлаа. Дөрөвдүгээр сарын 30-нд Монгол Улсын Ерөнxийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшигчийг тодруулаx цаxим сонгууль эхэлнэ. Нэр дэвшигчдийн бүртгэлийн үйл ажиллагаа тус өдөр 09:00-15:00 цаг хүртэл явагдана. Санал хураалт тавдугаар сарын 1-ний 09:00-22:00 цаг хүртэл явуулахаар товыг зарласан.

Нэр дэвшигчдийн бүрдүүлэх материалын жагсаалт:

  • Нэр дэвшигчийн маягт
  • Ажил албан тушаалаас чөлөөлөгдсөн тухай шийдвэрийн хуулбар
  • Татварын ерөнхий газрын тодорхойлолт
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Нэр дэвшигчийн намтар
  • Төрсний гэрчилгээ
  • Хил хамгаалах байгууллагын тодорхойлолт
  • Харьяат иргэний газрын лавлагаа
  • Ял эдэлж байсан эсэх тодорхойлолт
  • Хөрөнгө орлогын мэдүүлгийн урьдчилсан байдлаар бичгээр өгөх
  • Зураг 2%
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Сонгуулийн зардалд зарцуулсан мөнгөний баримт
  • Зээл төлбөртэй холбоотой бичиг зэргийг шаардана” гэв.

Маргааш 15:00 цаг гэхэд эцсийн байдлаар нэр дэвшигчдийн нэр тодорхой болно

“Одоогийн байдлаар Ардчилсан намаас нэр дэвшихээ илэрхийлсэн хоёр хүн бий. Өөрөөр хэлбэл, Ардчилсан намын гишүүн Ц.Оюунгэрэл, Р.Амаржаргал нар олон нийтэд сонгуульд өрсөлдөхөө албан ёсоор зарласан. Гэхдээ маргааш 15:00 цаг гэхэд эцсийн байдлаар нэр дэвшигчдийн нэр тодорхой болно.

Мөн маргааш 16:00 цагт нэр дэвшигчийн үнэмлэх гардуулсны дараа 17:20 цагт “Халз мэтгэлцээн”-ийг 25 дугаар суваг телевизээр шууд явуулахаар болсон” гэдгийг Ардчилсан намын дэд дарга Ц.Оюундарь мэдээллийн үеэр онцлов. 

Санал болгох

“Алтан Дорнод”-ын Т.Ганболдын ах Т.Ариунболд урлуулсан Хангарьд шувуугаа бусдад дээрэмдүүлжээ

uuganaa90

УИХ-ЫН ГИШҮҮН Т.БАДАМЖУНАЙ: ШҮҮХИЙН ШИЙДВЭР “БАДАМЖУНАЙ ИЙМ АСУУДАЛД ХОЛБОГДООГҮЙ” ГЭЖ ГАРНА

uuganaa90

1300 төгрөг хулгайлаад 10 жилийн ял сонссон П.Ариунцэцэг нэг жилийн дараа суллагджээ

uuganaa90

“Сайхан шинэлээрэй” үзэсгэлэн болж байна

uuganaa90

PEOPLE AWARDS АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

uuganaa90

Цагийн сайханд хөтлөлцөөд гүйдэг байлаа

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!