Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

АН: Засгийн газар 170 хүний амиар 100 дахь хоногоо угтаж байна

УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит даваа /2021.05.10/ гаригийн хуралдаанаа Чингисийн талбайд хаалттайгаар зохион байгууллаа. Хурлын дараа, Бүлгийн дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Ц.Туваан нар хэвлэл мэдээллээр дамжуулан олон нийтэд мэдээлэл өглөө.

Д.Ганбат:  Манай бүлгийн гишүүд нэг намын, нэг хүний дарангуйллыг эсэргүүцэж өлсгөлөн зарласан. Бид өлсгөлөн зарлаад таван шөнө, зургаан өдөр болж байна.

Бид бүлгийн хурлаараа өнөөгийн цаг үеийн асуудал, хууль дээдлэх ёс алдагдаж байгаа тухай ярилцлаа.

Сөрөг хүчин үгээ хэлэх боломж олгохгүйн тулд УИХ-ын өнгөрсөн баасан гаригийн хуралдаан хуралдсангүй.  Иргэдийн татварын мөнгөөр санхүүждэг МҮОНРТ, парламентын гишүүд нь өлсгөлөн зарлаад бараг долоо хонож байхад ганц удаа ирж мэдээ, сурвалжилга бэлдэж өгсөнгүй. Энэ телевиз нэг намынх болсон юм уу. Олон нийтийн статус нь хэвээрээ юу гэдэгт эргэлзэж байна. Бидний  мэдээг улс орон даяар өнгөрсөн өдрүүдэд гаргасангүй. Бид шаардлага хүргүүлж байж өнөөдөр ирсэн байна. Ардчилсан намын бүлэг нэг нам, нэг хэсэг хүний дарангуйлал тогтоож хууль, шүүхээс эхлээд хэвлэл мэдээллийг өөрсдийн хүслээр ажиллуулдаг байдлыг эсэргүүцэж тэмцлийн хурц хэлбэр болох өлсгөлөн зарласан. Бид хуулийн дор, хуульд захирагдаж амьдардаг болтлоо тэмцлээ зогсоохгүй.

Ц.Туваан: Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 100 хоногоо тэмдэглэж байгаа юм байна. Сөрөг хүчний зүгээс 100 гаруй цагийн өлсгөлөнгөөр бэлэг барья. Эрх баригчид “Ардчилсан нам асуудлаа дотроо шийд” гэдэг мессэжийг олон нийтэд тарааж байна. Энэ үг чинь моодноос гарсан байна лээ шүү. Иргэд олон нийт ухаантай, юмны наад цаадахыг төвөггүй ойлгодог болсон. Танай намын захиалгаас Улсын Дээд шүүх, Улсын бүртгэлийн ерөнхий газар тэр байтугай Үндсэн хуулийн Цэц ажиллаж байгааг бүгд харж байна. Та нарын захиалгаар С.Эрдэнэ гэдэг хүнд хувилж өгсөн тамганы  үйлчлэлийг 2021 оны хоёрдугаар сард түдгэлзүүлсэн шийдвэр өнөөдрийг хүртэл өөрчлөгдөөгүй байна. Тэгэхээр хоёрдугаар сарын 21-нээс хойшхи бүх үйл ажиллагаа нь хүчин төгөлдөр бус гэсэн үг. Гэтэл хүчин төгөлдөр бус албан бичгийг үндэслэн СЕХ нэр дэвшигч бүртгэсэн. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн тухай хуульд хориг тавьсан байгаа. Ерөнхийлөгч хориг тавьсан хуулийг түр түдгэлзүүлж УИХ хүлээж аваагүй бол хүчин төгөлдөр мөрдөөд явдаг. Гэтэл хоригтой хуулийн заалт ашиглаж байгаа гэх мэт  хуулийн зөрчлийг арилгах ёстой.

АН-ын дотоод нэг ч хагарал байхгүй. АН нэг цуг байгаа. 100 хувиас нэг хувь нь л салж явсан байж магадгүй. Хагарал гэж өмнөх парламентын үед МАН-ын бүлгийн гишүүд 32, 32-оороо хуваагдчихаад байсан үеийн хэлдэг. Өнөөдөр манай бүлгийн 13 гишүүн бүгд нэг талдаа байгаа.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

Шинэ Засгийн газар бүрэлдээд өнөөдөр 100 дахь хоногоо угтаж байна. Парламент, Засгийн газрын түүхэнд 100 хоногийн дотор маш их ажлыг амжуулдаг байсан. Харин энэ Засгийн газар 100 дахь хоногоо маш эмгэнэлтэй мэдээгээр угтаж байна. Юу гэвэл, улсын хэмжээнд 170 хүн цар тахлын улмаас нас бараад байна. 45,459 хүн халдвар авсан байна. 10 мянган хүнд ногдох халдварын тоогоор Монгол Улс дэлхийд тэргүүлж байна. Улс орон маш ноцтой байдалд байна.

АН-ын бүлэг нас барсан 170 хүний ар гэр, үр хүүхдэд албан ёсоор эмгэнэл илэрхийлж байна.

 

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!