Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

АН-ын дэмжигчид Э.Бат-үүл, М.Тулгат нарыг хөөж явууллаа

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдийн зарласан өлсгөлөн дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Өлсгөлөн зарлаж буй гишүүдтэй өчигдөр Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар нар очиж уулзсан ч өлсгөлөн үргэлжилж, тус намын гишүүд, дэмжигчид өнөөдөр Төв талбайд цугларчээ. Мөн Э.Бат-үүл, М.Тулгат нар өлсгөлөн зарлаж буй гишүүдтэй уулзаж, санаа бодлоо хуваалцахаар ирсэн. Гэвч цугласан олон тэднийг “зайл” хэмээн хөөж, Э.Бат-Үүлийн малгайг унаган, түүнийг хэдэн талаас татан үсдсэн юм. Өмнө нь О.Цогтгэрэлийг АН-ын даргаар томилох хуралд Э.Бат-Үүлийг үг хэлүүлэхгүй хэмээн хөөж байсан удаатай.
Э.Бат-Үүл “Гишүүдтэйгээ уулзаж ярилцан асуудлаа шийдье гэж ирсэн. Ардчилал хэзээ ч хэнийг ч үг хэлүүлдэг тийм зүйл. Энд Ардчилсан намын хүн алга, Ардчилал алга” гэсэн юм.
Харин өлсгөлөн зарлаж буй гишүүд тэднийг У.Хүрэлсүхийн даалгавраар ирсэн хэмээн буруутгаж, уулзахаас татгалзсан юм. Цугласан олон ч түүнийг намаасаа урвасан гэж барьж явсан тугийг нь өөрсдийнх хэмээн булаацалдаж байв.
Гэвч нөгөө талд 2 талыг эвлэрч нэгдэн хамтын хүчээр ажиллаасай хэмээн хүсч буй хүн нилээдгүй байлаа. Ямартаа ч АН ийнхүү хоёр  хуваагдаж, нөхцөл байдал ингэтлээ хүндэрч, бие биенээ сонсох битгий хэл харж ч чадахгүй байгаа нь харамсалтай.

Санал болгох

БГД-ийн төлөөлөгч Б.Ууганцэцэг гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалсан хэрэг гарчээ

uuganaa90

Хотын дарга Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 19820 хүн гарын үсэг зураад байна

uuganaa90

НИТХ-ын дарга А.Баярыг огцруулах бичигт 32 төлөөлөгч гарын үсэг зурж, Баасан гарагт хэлэлцэхээр болжээ

uuganaa90

НЗД-ын орлогч Д.Бадарсан “Туулын хурдны зам”-ыг эсэргүүцэж байгаа тул ажлаа өгөхөөр болжээ

uuganaa90

Б.Цогтгэрэл ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т өглөө

uuganaa90

МАН-ын Бага хурал маргааш хуралдаж шинэ Ерөнхий сайдыг тодруулна

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!