Амьдрал Онцлох мэдээ Папараци Улс төр Фото мэдээ

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны шинэхэн ерөнхийлөгч Б.Жаргалан нь Фортуна Н.Батбаярын охин

АЭХ-г үе залгамжилсан улстөрч удирдахаар боллоо

Б.Жаргалан өчигдөр болсон Ардчилсан эмэгтэйчүүдийн хуралдаанаар ерөнхийлөгчөөр сонгогдсон билээ. Бага балчираасаа аавыгаа дагаж АН-ыг дэмжиж, АН-аар амьсгалж ирсэн тэрбээр УИХ-ын гишүүн асан “Фортуна” Н.Батбаярын охин юм. Н.Фортуна Н.Батбаярыг сүүлийн жилүүдэд бөө болсон гэдэг яриа ихэд сонсогддогоос гадна АН-ын идэвхитэй лидерүүдийн нэг байсан. Охин Б.Жаргалангийн тухайд ҮБХ-ны гишүүн, АЭХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч төдийгүй 2020 онд Ардчилсан намын дэд даргаар томилогдож явсан түүхтэй. Ийнхүү “Фортуна” улстөрөөс холдсон ч охин нь намын удирдлагад ороод ирлээ. Ер нь улстөрчид хүүхдүүдээ үе залгамжлуулан төрийн бодлогод оролцуулахыг чармайдаг нийтлэг жишиг харагддаг. Энэ ч утгаараа “Фортуна”-гийн шийрийг хатаахаар охин нь улс төрд тамгаа хүчтэйхэн дарж явна.

АЭХ-ны шинэхэн ерөнхийлөгч Б.Жаргалан нь АН-ын залуу боловсон хүчнүүдийн нэг бөгөөд АНУ-ын Нью-Йорк хотын Колумбын их сургуулийг эдийн засагч мэргэжлээр дүүргэсэн, өнгөрсөн сонгуулиар Архангай аймагт өрсөлдөхөөр нэр нь яригдаж байлаа.

Б.Жаргалан ялалт байгуулсныхаа дараа хэлсэн үгэндээ АН-ын эмэгтэйчүүдэд ялалтыг л амлаж, түүнийхээ төлөө зүтгэхээ илэрхийлсэн байна.

Санал болгох

БГД-ийн төлөөлөгч Б.Ууганцэцэг гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалсан хэрэг гарчээ

uuganaa90

Хотын дарга Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 19820 хүн гарын үсэг зураад байна

uuganaa90

НИТХ-ын дарга А.Баярыг огцруулах бичигт 32 төлөөлөгч гарын үсэг зурж, Баасан гарагт хэлэлцэхээр болжээ

uuganaa90

НЗД-ын орлогч Д.Бадарсан “Туулын хурдны зам”-ыг эсэргүүцэж байгаа тул ажлаа өгөхөөр болжээ

uuganaa90

Б.Цогтгэрэл ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т өглөө

uuganaa90

МАН-ын Бага хурал маргааш хуралдаж шинэ Ерөнхий сайдыг тодруулна

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!