Амьдрал Мэдээ Онцлох мэдээ Папараци СЕНСАЦИ Улс төр Фото мэдээ Шар мэдээ

Ард түмэнд хэмнэх зүйл амь наснаас өөр үлдээгүй!!!

Ард түмэн бухимдалтай байна. Хоолтой, хоолгүй шахам өдөр хоногийг аргацааж ядаж байхад дээрээс нь бүсээ чангал гэж зандарчихаад өөрсдөө татвар төлөгчдийн мөнгөөр ойн баярын хурал, зөвлөгөөн зэргийг хайр найргүй хийж байгаа МАН-ын удирдлагуудыг Монголын ард түмэн жигшин зэвүүцэж байна. Саяхан тэд хүүхдийн найрамдал зусланд НАМЗХ-ын 25 жилийн ойгоо угтан баярын хурал хийж, бөөн баяр баясгалан болсон хүмүүс өнгө өнгийн дүрэмт хувцсаар ижилссэн сүүдрээ буулган сошиалд цацав. Бодвол ижилсэн өмссөн хувцас нь хүртэл татвар төлөгчдийн мөнгө байх даа. Ширхэг мандат, тараасан цаас бүрээ хамгийн өндөр өртгөөр тооцож татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийдэг нь нууц биш болсон. Гэтэл БНСУ руу гэрээтээр ажиллах залуус гудамжинд нүргээнтэй байна. Ийм л харамсалтай нийгэмд монголчууд аж төрж байна. Иргэд энэ талаар янз бүрээр л бухимдлаа илэрхийлж байна. Удахгүй гудамжинд жагсаж, хатуу тэмцэл хийхэд ч бэлэн байгаа нь иргэдийн бухимдлаас анзаарагдах аж.

Сэтгүүлч Б.Отгон “Ард түмэнд хэмнэх зүйл амь наснаас өөр үлдээгүй!!! Хэмнэлтийг өөрсдөөсөө эхэл!!! Өдөр болгон хэдэн зуугаараа цуглаж буй хурал зөвлөгөөнд чинь татвар төлөгчдийн мөнгө урсч байна. Энгэртээ хэдхэн цаг зүүгээд хаядаг мандатны чинь мөнгө ядарсан нэг хүний бүтэн өдрийн хоолны үнэтэй шүү. Тэрбум мод тарья гэх хирнээ хэрэггүй цаас үйлдвэрлэхийн тоолондоо бид байгаль сүйтгэж, ой устгаж байна. Ард түмнээ үнийн өсөлт, ажилгүйдэл, хилийн гацалт дээр хаячихаад шинэ сэргэлт гэж сэрүүн зүүдлэхээ боль. Дарга нарын таргалсан ард түмний турсан хоёр тэнцээд байна. Гэр хороололын захад ард түмэн чинь яаж зовж, ядарч ,өлсөж даарч буйг та нар мэдэж байна уу? Дээрээс нь та нарын идсэн уусан, хуйвалдсан хулгайлсан чинь бүр их стресс нэмж, эрүүл мэндийг сүйтгэж байна. Ард түмэнд хэмнэх зүйл нь зөвхөн амь нас нь л үлдсэн. Нэг л их инээж, жаргасан хүмүүс. Ингэж амьдруулсан нь та нарын инээх шалтгаан биш биз дээ. Долларын ханш чинь 3200 хүрчихлээ. Ямар арга хэмжээ авав? Ажлаа хий. Амлалтаа биелүүл!!! Чадахгүй бол ухамсраараа зайл даа!!” хэмээжээ.

Санал болгох

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сураггүй шинэ гишүүдийг ард түмэн таних болоогүй

uuganaa90

Ерөнхийлөгчийнхөө бэртэй танилц

uuganaa90

Хотын дарга Х.Нямбаатар ууна чиг, согтоно чиг

uuganaa90

Х.Бадамсүрэнгийн хүү Б.Бадрахжаргал Г.Дашнямын эхнэрт хань болов

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!