Амьдрал Онцлох мэдээ Папараци Фото мэдээ Шар мэдээ

“Ард”-ын захирал Ч.Ганхуягийг эмэгтэй хүн зодсон хэргээр ялагдагчаар татжээ

“Ард кредит”, “Ард санхүүгийн нэгдэл”-ийн үүсгэн байгуулагч “Хас”-ын Ч.Ганхуягийг хууль хяналтын байгууллагаас шалгаж, яллагдагчаар татжээ. Тодруулбал, Ч.Ганхуяг хэдэн сарын өмнө олон нийтийн газар танхайрч, нэгэн эмэгтэйг зодсон гэнэ. Зодуулсан эмэгтэй Н нь гомдол гаргаж, хууль хяналтын байгууллагад өргөдөл өгсөн ажээ. Түүний гомдлын дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс Ч.Ганхуягт хэрэг бүртгэл нээн шалгаж, хэргийг прокурорт шилжүүлсэн байна.

Эх сурвалжийн өгсөн мэдээллээр “Ч.Ганхуяг хамаарал бүхий этгээдүүдтэйгээ байхдаа олон нийтийн газар танхайрсан. Тухайн үед нэгэн эмэгтэйг зодож, хүн харахын аргагүй болгосон гэсэн. Маш хүнд бэртэж, гэмтсэн эмэгтэй, түүний ар гэрийнхэн хуулийн байгууллагад гомдол гаргасан байдаг юм билээ. Ч.Ганхуягийг энэ хэрэгтэй холбоотойгоор яллагчаар татан шалгаж байгаа ч хэргийг нь хэрэгсэхгүй болгох бололтой. Учир нь, Ч.Ганхуяг хэргээ хаалгаж, хэрэгсэхгүй болгуулахын тулд Улсын Ерөнхий прокурорт хандсан гэх яриа гарсан. Өөрөөр хэлбэл, тохиролцоо хийсэн байж болзошгүй гэсэн үг. Танхайн хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байж болзошгүй” гэлээ.

Шүүх шинжилгээний дүгнэлтээр хохирогч эмэгтэйн дүгнэлт хүндэвтэр гэмтэлтэй гэж гарчээ. Мөн энэ хэрэгт Ч.Ганхуягаас гадна түүний хүү, дүү нар оролцоотой байж болзошгүй аж.

Санал болгох

“Алтан Дорнод”-ын Т.Ганболдын ах Т.Ариунболд урлуулсан Хангарьд шувуугаа бусдад дээрэмдүүлжээ

uuganaa90

УИХ-ЫН ГИШҮҮН Т.БАДАМЖУНАЙ: ШҮҮХИЙН ШИЙДВЭР “БАДАМЖУНАЙ ИЙМ АСУУДАЛД ХОЛБОГДООГҮЙ” ГЭЖ ГАРНА

uuganaa90

1300 төгрөг хулгайлаад 10 жилийн ял сонссон П.Ариунцэцэг нэг жилийн дараа суллагджээ

uuganaa90

“Сайхан шинэлээрэй” үзэсгэлэн болж байна

uuganaa90

PEOPLE AWARDS АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

uuganaa90

Цагийн сайханд хөтлөлцөөд гүйдэг байлаа

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!