Амьдрал Онцлох мэдээ Папараци СЕНСАЦИ Улс төр Фото мэдээ Шар мэдээ

Арманд Бодуэн агсныг бусадтай нийлж залилсан гэх Д.Бумбаяр зааны гэргий Ц.Одонтунгалаг энэ байна

Монголын анхны хөрөнгө оруулагч Арманд Бодуэн агсныг бусадтай нийлж залилсан гэгдэх хэргийн нэг сэжүүр Ц.Одонтунгалаг Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны хурал дээр саатаж яваад манай дуранд багтжээ. Түүнийг энэхүү хэргийн нэг сэжүүр, хамтран залилан луйвардагч гэдгийг хэвлэлийнхэн онцлоод буй.
Ц.Одонтунгалагийн хувьд АН-ын угшилтай, АН-аас НИТХ-д төлөөлөгчөөр ажиллаж байсан, хуульч наториатч мэргэжилтэй. Гэхдээ “Автобус-1” НӨҮГ, “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын захирал Ц.Одонтунгалаг гэдгээр нь илүү сайн таних биз. Өнгөрсөн сонгуулиар Увс аймгаас нэр дэвшинэ гэж хүртэл яригдаж байсан. Д.Бумбаяр зааны гэргий, хоёр охины ээж билээ.
Улсын заан Д.Бумбаяр, Улсын заан Ч.Батзориг нар худууд. Д.Бумбаярын том охин Б.Идэрмаа Улсын заан Ч.Батзоригийн хүү, сумогийн Асахирюү цолтой Б.Дэнзансамбуутай гэр бүл болсон. Харин бага охин Б.Шижиртуяа нь Ч.Батзоригийн төрсөн ахын хүү, Улсын заан Б.Пүрэвсайхантай гэр бүл болсон. Д.Бумбаярын том хүргэн Асахирюү Б.Дэнзэнсамбуу нь 2018 оноос бизнест хүч үзэж, өдгөө “Би Эй И” ХХК, “Марал аялал” ХХК, “Алюкобонд монголиа” ХХК, “Асахирюү констракшн” ХХК-иудыг эзэмшин, барилгын салбарт бизнесээ цэцэглүүлж байна.

Шатаж нас барсан залууг гэмт хэрэгтэн гэв

Ц.Одонтунгалаг төв талбайд шатаж нас барсан залууг гэмт хэрэгтэн, хогийн шаар мэтээр сошиал медиад хэлж тарааж байлаа.
Ц.Одонтунгалаг нас барсан залуугийн талаар “Гэмт хэрэгтэн нөхөр байж шатсан хүн. Захиалгатай байх магадлалтай л юм байна. Засгийн газрын л буруу ш дээ. Мөнгө өгөхгүй. …. Тогтоочихлоо би. Надад бас суваг байна аа.” гэж мэдэмхийрэн хээв нэг ярьсан нь олны дургүйцлийг хүргэсэн удаатай.

УЛСЫН ЗААН Д.БУМБАЯР 3.7 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН НАЙМАН ОРОН СУУЦТАЙ БОЛТЛОО БАЯЖСАН АТЛАА ТӨРД ДУГУЙ, ХҮҮХДҮҮДЭД ҮДИЙН ЦАЙ “ШАХАХ” МЭТХЭН БИЗНЕС ХИЙДЭГ

Увс аймгийн Тэс сумын уугуул, Улсын заан Дамирангийн Бумбаяр одоо бөх гэхээсээ бизнесмэн, толгой баячуудын нэг болсон. Түүний эхнэр Ц.Одонтунгалагийн тухайд 3.7 тэрбум төгрөгийн найман орон сууцтай, үйлчилгээний гурван барилгатай, 396 сая төгрөгийн хоёр ширхэг Лексус-570 автомашинтай, 1.2 тэрбум төгрөгийн найман газартай зэрэг хөрөнгөөрөө НИТХ-ын хамгийн баян төлөөлөгчөөр нэрлэгдэж байсан.
Тэгвэл Улсын заан Д.Бумбаяр Б.Шижиртуяа гэх охинтойгоо хамтран эзэмшдэг “Шадар дайван” ХХК-иараа төрд “шахаа” хийдэг ажээ. Тухайлбал, эхнэр Ц.Одонтунгалаг нь “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын даргаар ажиллаж байх хугацаанд Д.Бумбаяр “Шадар дайван” ХХК-иараа “Зорчигч тээвэр-3” ОНӨААТҮГ-т автобусны дугуй нийлүүлж байжээ. Жишээ нь, 2020 оны хоёрдугаар сард л гэхэд 6.4 сая төгрөгийн дугуй нийлүүлсэн нь шилэн дансанд бүртгэгджээ. Түүнчлэн, Д.Бумбаяр “Шадар дайван” ХХК-иараа Нийслэлийн ЕБС-иудад Үдийн цай нийлүүлдэг баримт ч байна.

Д.Бумбаяр зааны худ Ч.Батзоригийн хэрэг өдгөө шүүх, цагдаагаас уяатай

Д.Бумбаяр зааны худ, Ховд аймгийн Чандмань сумын уугуул, Улсын заан Чогсомын Батзоригийн тухай таагүй мэдээ сонсогддог болоод удаж буй. Учир нь, тэрбээр УИХ-ын гишүүн асан, нэгэн цагт арлын Японыг донсолгож явсан Даваагийн Кёкүшюзанбатбаярын бизнесийн хамтрагч. Өдгөө Улсын заан Ч.Батзориг, Д.Кёкүшюзанбатбаяр нар “Хөрш заанууд” ХХК, “Мимэкс” ХХК, “Алтайн гурван заан” ХХК, “Дархан анд” ХХК-иудыг хамтран эзэмшдэг. Мөн Ч.Батзориг дангаараа “Ногоон шүр” ХХК, “Эрин инвестмент” ХХК, “Грийн плаза” ХХК-иудыг эзэмшдэг. Улсын заан Ч.Батзориг Яармагт баригдсан шинэ хотын захиргааны барилгыг ахалж байсан буюу “Шинэ яармаг” бүтээн байгуулалтын нэгдлийн захирлаар ажиллаж байсан. Мөн Д.Кёкүшюзанбатбаяртай хамт Дархан цаазат Богд хан уулын Жаргалант, Нүхтийг аманд их хэмжээний газар авсан, хувийн тансаг хаусууд барьж барилгажуулсан, Оргил рашаан сувиллын газрыг “булаасан” гэх зэргээр олон асуудлаар шүүх цагдаагийн хаалга татаад байна.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!