Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газраас Замын-Үүдээс Улаанбаатар хүртэл тээврийн үнэ хөөрөгдөж 20.000.000-26.000.000 төгрөгөөр тээвэрлэсэн нь нотлогдсон найман жолооч, гурван компанид зөрчлийн хэрэг нээжээ. Энэ талаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.
Үнэ өсөх болсон гол шалтгаан ковид цар тахлын улмаас тээвэрлэлт хийж байгаа жолооч нарын ачаа эргэлт удааширсан. Сардаа гурван удаа явдаг байсан жолооч одоо нэг л удаа явж байгаагаас үүдэлтэй. Иймээс өмнө нь нэг удаад найман мянган юанаар явдаг байсан тээврээ гурав дахин өсгөж, 25 мянгад хүргээд байсан юм.