Амьдрал Мэдээ

Ашиглалтад ороод 44 жил болсон орон сууцны барилгыг дулаалжээ

Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Улаанбаатар хотын Цэвэр агаар Нэмэлт Санхүүжилтийн Төсөл”-ийн “Барилгын дулааны шинэчлэл” хөтөлбөрийн хүрээнд газар хөдлөлийн тэсвэртэй байдлын үнэлгээ хийгдсэн, дулаан алдагдал ихтэй орон сууцны барилгуудад дулаан хамгаалалтын ажлыг хийж байгаа билээ. Үүний нэг нь Баянгол дүүргийн гуравдугаар хорооллын 2-ын А орон сууцны барилга юм. Уг барилга нь 1978 онд ашиглалтад орсон бөгөөд ашиглалтад орсон цагаасаа хойш нэг ч удаа засвар хийгдээгүй байна. Сүүлийн жилүүдэд хана, шал, таазны зай завсраар их хэмжээгээр дулаанаа алдаж, хавар өвлийн цагт хүйтэн, тухгүй байдаг байсан гэдгийг оршин суугчид хэлж байсан юм.

“Улаанбаатар хотын Цэвэр агаар Нэмэлт Санхүүжилтийн Төсөл”-ийн “Барилгын дулааны шинэчлэл” хөтөлбөрийн хүрээнд 2021-2023 онуудад нийслэлийн дулаан алдагдал ихтэй 9 сургууль, цэцэрлэг болон 15 угсармал орон сууцны блокийг дулаалахаар төлөвлөөд байна.

“Барилгын дулааны шинэчлэл” хөтөлбөрийн хүрээнд Баянгол дүүргийн гуравдугаар хорооллын 2-ын А орон сууцны барилгад дараах ажлуудыг хийж гүйцэтгэж, оршин суугчид дулаан байрандаа тав тухтай амьдрах боломжыг бүрдүүлж өгчээ.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!