Амьдрал Мэдээ Онцлох мэдээ Папараци Фото мэдээ Шар мэдээ

А.Сүхбат аварга 52 насандаа 5 давахтайгаа байна

Төв нутгаас төрсөн олон аваргын дундаас тодрон гарч ирж байсан залуу үе шигээ А.Сүхбат аварга төрөлх нутгийнхаа наадамд дархан аварга цолтойгоо зодоглож, тав даван төрийн сүлдээ тойрсон билээ. Монгол түмэндээ мартагдашгүй Дархан аварга А.Сүхбат “Төв аймгийн энэ л дэвжээнээс төрсөн юм шүү” гэдгээ харуулан төрөлх нутгийнхаа наадмыг чимсэн нь энэ.
Улс төрд орж, 76 гишүүний нэг болж явсан тэрбээр ЖДҮ-ээс зээл авсан асуудлаар түмний хэл аманд өртсөн нь саяхан. Дөрвөн ч эхнэрийн сураг гарч, хамгийн сүүлд бага гэргий Н.Гарамхандаасаа өрх тусгаарласнаар удаах эмэгтэйтэй амьдран бүр дахиад ч хүүхдүүд төрсөн гэдэг яриа үнэний ортой. Өдгөө 52 насандаа амьдрал нь төвхнөсөн биз ээ. Монголын чөлөөт бөхийн мастеруудын холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсон тэрбээр зодог шуудгаа өмсөн, нутгийнхаа наадамд ийнхүү бяраа үзсэн нь манай зурганд тодоос тод үлджээ.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!