Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Байнгын хороо Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг дэмжсэнгүй

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ.

Үндсэн хуулийн цэцээс уг хуулийг Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэсэн учир өөрчлөлт оруулах шаардлага үүссэн. Ингэхдээ Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд “Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаагүй” гэдэг үг нэмсэн. Өөрөөр хэлбэл, өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч дахин нэр дэвших эрхгүй болсон юм.

Ерөнхийлөгч Х.Баттулга хоригтоо “Үндсэн хуулийн цэц “Зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн дөрвөн үг өнгөрсөн гучин жилийн хугацаанд эргэж үйлчлэх ёстой гэсэн хууль зүйн ямар ч онол, номлолд нийцэхгүй, Монгол ардын намын захиалсан шийдвэрийг ичгүүргүйгээр гаргасан бөгөөд энэ нь Үндсэн хууль болон түүнд орсон нэмэлт, өөрчлөлтийг илэрхий зөрчин гажуудуулж, 2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Х.Баттулга гэдэг хүн “дөрвөн жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгогдоно” гэсэн гаж хууль гаргах, цаашид ийм коммунист байдлаар хүний эрх, эрх чөлөөг хааж, хязгаарлаж болох нөхцөлийг бүрдүүлж, жишиг тогтоож өглөө” хэмээн дурдсан байв.

УИХ цэцийн дүгнэлтийг хүлээн авснаар, дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг өөрчлөн баталсан. Цаг сунган хуралдсан уг хуралдаанаар хуулийн төслийг долоон минутад хэлэлцэн баталсан билээ.

УИХ баталсан хуулиа дөрөвдүгээр сарын 30-нд ёсчлон Ерөнхийлөгч Х.Баттулгад хүргүүлсэн байна. Улмаар Ерөнхийлөгч тавдугаар сарын 6-нд уг хуульд бүхэлд нь хориг тавьжээ.

Ийнхүү байнгын хорооны хуралдаанаар Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээн авах нь зүйтэй гэдэг саналын томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн 81 хувь нь татгалзсанаар хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзэв.

Санал болгох

“Алтан Дорнод”-ын Т.Ганболдын ах Т.Ариунболд урлуулсан Хангарьд шувуугаа бусдад дээрэмдүүлжээ

uuganaa90

УИХ-ЫН ГИШҮҮН Т.БАДАМЖУНАЙ: ШҮҮХИЙН ШИЙДВЭР “БАДАМЖУНАЙ ИЙМ АСУУДАЛД ХОЛБОГДООГҮЙ” ГЭЖ ГАРНА

uuganaa90

1300 төгрөг хулгайлаад 10 жилийн ял сонссон П.Ариунцэцэг нэг жилийн дараа суллагджээ

uuganaa90

“Сайхан шинэлээрэй” үзэсгэлэн болж байна

uuganaa90

PEOPLE AWARDS АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

uuganaa90

Цагийн сайханд хөтлөлцөөд гүйдэг байлаа

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!