Амьдрал Мэдээ

Байнгын хороо Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ

УИХ-ын гурван байнгын хороо өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.

УИХ-ын Өргөдлийн байнгын хороо 10.00 цагт хуралдаж, “Эрдэнэс-Тавантолгой” хувьцаат компанийн 1072 хувьцааг эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах асуудлаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын мэдээллийг сонсоно. Харин 11.00 цагт УИХ-ын Төсвийн байнгын хороо хуралдаж, Монгол Улсын 2020 оны төсөвт хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хориг, Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциацийн “Улаанбаатар хотын цэвэр агаар төсөл”-ийн Нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг хэлэлцэх юм.

Үдээс хойш буюу 14.00 цагт Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаж дөрвөн асуудал хэлэлцэхээр товлосон байна. Байнгын хороо Өргөн нэвтрүүлгийн тухай, Монгол Улсын Их Хурлын 2019-2024 оны “Стратегийн төлөвлөгөөг батлах тухай” тогтоолын төсөл болон Ерөнхийлөгч, Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!