Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

БАЙРШИЛ: Дөрөвдүгээр сарын 6-н буюу өнөөдөр коронавирусийн эсрэг вакцин хийх цэгүүд

18-49 насныхныг коронавирусийн эсрэг вакцинд хамруулах ажил нийслэлд үргэлжилж байна. Өнөөдөр нийслэлийн есөн дүүрэгт дараах цэгүүдэд дархлаажуулалт хийгдэнэ.

Өчигдрийн байдлаар улсын хэмжээнд вакцинд хамрагдсан иргэдийн тоо 414,382 болжээ.

Иргэд вакцинд хамрагдахдаа иргэний үнэмлэхээ авч очно.

Вакцин хийлгэхийн ӨМНӨ анхаарах зүйлс:

COVID-19-ийн эсрэг вакцины талаар тодорхой мэдээлэлтэй байх,
Согтууруулах ундаа, мансууруулах төрлийн зүйл хэрэглэхгүй байх
Эмчийн үзлэгт орох,
Вакцин хийлгэсний дараа 30 минут ажиглалтад байх,
Дулаан хувцаслах,
Сүүлийн нэг сарын хугацаанд ямар нэг вакцинд хамрагдаагүй байх,
Вакцинжуулалтын цэгт очиж хийлгэх,
Халдвар хамгааллын дэглэмийг сахих /амны хаалт зүүх, гараа халдваргүйжүүлэх, хүн хоорондын зай барих.

Вакцин хийлгэсний ДАРАА анхаарах зүйлс:

Вакцин тарьсан хэсгийг хөндөхгүй, хүрэхгүй байх
Дулаан хувцаслах, хоёр хоног ус хүргэхгүй байх
Согтууруулах ундаа, мансууруулах төрлийн зүйл хэрэглэхгүй байх
Халдвар хамгааллын дэглэмийг сахих амны хаалт зүүх, гараа халдваргүйжүүлэх, хүн хоорондын зай барих.
Халуурах, ханиах зэрэг шинж тэмдэг илэрвэл 119 дугаарт хандах
Боолт хийх, эм, тос түрхэх, хөхний сүү, гялгар уут, бусад зүйлээр жин тавихгүй байх
Давтан тунгаа товлолт хугацаанд хийлгэх.

Коронавирусийн эсрэг вакцин хийх цэгүүд: /Эх сурвалж Шадар сайдын хэвлэлийн алба/

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!