Амьдрал Мэдээ Онцлох мэдээ СЕНСАЦИ Улс төр Фото мэдээ

Баянзүрхийн ИТХ-ын ажлын албаныхан өөрсөддөө 145 сая төгрөгний буцалтгүй тусламж өгч сайхан “найрлажээ”

Төрөөс шууд мөнгө “хусвал” шууд АТГ, Ганц худаг болох аюултай. Иймд “буцалтгүй тусламж” нэрээр хүртдэг болжээ. Энэ нь аюул эрсдэл багатайн дээр эрүүгийн хариуцлагад бараг л татагдахгүй. Сайндаа  акт тавигдаж туслалцаагаар авсан мөнгөө буцааж төлөөд салдаг. Тэгвэл өнгөрсөн онд Ч.Мэндсайхан даргатай Баянзүрх дүүргийн ИТХ-ын ажлын алба 145 сая төгрөгийн буцалтгүй тусламжийг ажилтнуудаа өгч буяны байгууллага шиг загнажээ. Энэ их тусламжийг нийт ажилтнуудын талаас илүү буюу 56 хувь нь хүртсэн байна. Даргын тушаалаар ажилтнууд 6-30 сая төгрөгний буцалтгүй тусламж авчээ. Ипотекийн зээлний  урьдчилгааны 30 сая төгрөгийг шууд л гаргаад өгсөн аж. Гэтэл хамгийн их мөнгөтэй гэдэг “Эрдэнэт” үйлдвэрт энэ төрлийн туслалцаанд дээд тал нь 10 сая төгрөг өгдөг гэхээр Ч.Мэндсайхан ёстой л хүний “хайлан” аж. Ажилтнуудынхаа 56 хувьд тусалсан энэ буянтан үлдсэн 34-ийг нь энэ онд багтаан “баярлуулна” хэмээн төлөвлөж яваа биз … Төрийн бүх байгууллагад ажилтан, албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөр журам байдаг. Гэхдээ тухайн ажилтаны ажилласан жил, тогтвор суурьшалтай ажилласан, ажлын үр дүн, үнэлгээ бүтээлч байдал, манлайлал зэрэг олон шалгуураас гадна амьдралын нөхцөл, урьд нь төрөөс нийгмийн асуудаа шийдвэрлүүлж байсан зэргийг нарийн харгалзаж  үздэг. Гэтэл нийт ажилтнуудын талаас илүү хавьд хавтгайруулан олгосоноос үзэхэд Ч.Мэндсайхан  дүрэм журмыг харгалзаж үзээгүйн дээр “найраа тохироо”-гоор буцалтгүй тусламж олгосон гэх хардлагыг төрүүлж байна. Шилэн дансанд дээрхи 145 сая төгрөгний буцалтгүй тусламжийн 61саяых нь мэдээлэл оржээ. Үлдсэн 84 сая төгрөгийг оруулаагүй нь дарга нар авсантай холбоотой байх гэх бас нэгэн сэжиг гарч байна. Ч.Мэндсайхан  “иргэний хүсэл-хүчтэй төр” гэх мэтээр ярьдаг. Гэхдээ баянзүрхчүүд ИТХ-ын ажлын албыг “буцалтгүй тусламж” нэрээр төсвийн мөнгөн дээр найрлахыг хүсээгүй. Дээрх хавтгайруулсан олгосон буцалтгүй тусламж, шилэн дансанд мэдээлэл нь ороогүй 84 сая төгрөгийн тухай холбогдох байгууллага нь Ч.Мэндсайханаас асуух ёстой.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!