Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Баянзүрх дүүргийн Иргэдийн хүсэн хүлээсэн Улсын эмнэлэг баригдаж эхэлнэ

Улаанбаатар хотын хүн амын 30 гаруй хувь нь амьдардаг Баянзүрх дүүрэг Улсын эмнэлэгтэй болох ажилдаа оржээ. Тухайлбал Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан болон дүүргээс сонгогдсон 4 гишүүд хамтарч Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй Баянзүрх дүүрэгт 300 ортой эмнэлэг барих талаар санал солилцож 2022 оны төсөвт дүүргийн эмнэлгийн барилгын төсвийг суулгах талаар тохиролцжээ. Энэ талаар Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан хэлэхдээ:

“Баянзүрх дүүргийн иргэд маань өнгөрсөн 25 жилийн хугацаанд 2-р шатлалын эмнэлэггүйн улмаас даатгалаараа эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээс эхлээд маш олон асуудалтай тулгарсаар ирсэн. Тэр ч утгаараа миний бие Баянзүрх дүүргийн Монгол Ардын Намын даргын хувьд сонгуулийн мөрийн хөтөлбөртөө 300 ортой эмнэлгийн асуудлыг тусгаж, өнөөдөр ийнхүү ажил болж байгаад баяртай байна.

Баянзүрх дүүрэг бол Монгол Улсын төдийгүй, Нийслэлийн хамгийн их хүн амтай дүүрэг. Тэгсэн атал өнөөдрийг хүртэл эмнэлэггүй байгаа нь өөрөө эмгэнэлтэй. Харин бид дүүрэгтээ Улсын эмнэлэгтэй болсноор иргэд маань даатгалаараа эмчилгээ хийлгэх, бүхий л төрлийн үйлчилгээг авах боломжтой юм. Эмнэлгийн хувьд Олон улсын жишигт нийцсэн учраас иргэд маань чанартай, шуурхай үйлчилгээг дүүрэгтээ авна гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.

300 ортой эмнэлгийн барилгын зургийг Барилга хот байгуулалтын яам 2021 ондоо багтаан гаргаж, 2022 оны Улсын төсөвт дүүргийн нэгдсэн эмнэлгийн барилгын ажлын хөрөнгө, санхүүг суулгахаар болсон юм байна.

Баянзүрх дүүргийн хувьд цар тахлын үед Улсын эмнэлэггүйн улмаас ковидын эсрэг үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй талууд гарч байсныг дүүргийн удирдлагууд хэлж байсан.

ЭХ СУРВАЛЖ: БЗД-ийн ЗДТГ

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!