Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

“Биоариус” компанийн био бэлдмэлийг хэрэглээнд нэвтрүүлнэ

Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дарга Л.Тулгабаатар Сүхбаатар дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүдийн Ажлын албаны төлөөллийг зургадугаар сарын 17-нд хүлээн авч уулзсан.

Энэ үеэр Шинжлэх ухааны академийн Биологийн хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачдын гарааны “Биоариус” компанийн гаргасан хөрсний бохирдлыг бууруулах био бэлдмэлийг танилцууллаа.

Сүхбаатар дүүргийн 18, 19, 20-р хороо байршлаасаа шалтгаалан шар усны үерт ихээр өртдөг. Улмаар үерийн ус ойр орчмынхоо бохирыг тээвэрлэн урсдаг тул олон төрлийн халдварт өвчин үүсгэгч нянг тарааж,  иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлд ноцтой аюул учруулаад байна. Энэ асуудлыг нэн даруй шийдвэрлэж, арга хэмжээ авах шаардлагатай. Иймд эхний ээлжид тус дүүргийн 18-р хорооны 150 айл өрхөд био бэлдмэл өгч, хамтран ажиллахаар тохиролцлоо.

Тус бүтээгдэхүүнийг хэрэглэснээр хөрсний бохирдлыг арилгах, бохирын үнэрийг дарж, өвчин үүсгэгч нян бактерийг халдваргүйжүүлэхээс гадна хөрсийг нөхөн сэргээх зэрэг олон давуу тал үүсэх юм.

Эх сурвалж: Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар

Санал болгох

“Алтан Дорнод”-ын Т.Ганболдын ах Т.Ариунболд урлуулсан Хангарьд шувуугаа бусдад дээрэмдүүлжээ

uuganaa90

УИХ-ЫН ГИШҮҮН Т.БАДАМЖУНАЙ: ШҮҮХИЙН ШИЙДВЭР “БАДАМЖУНАЙ ИЙМ АСУУДАЛД ХОЛБОГДООГҮЙ” ГЭЖ ГАРНА

uuganaa90

1300 төгрөг хулгайлаад 10 жилийн ял сонссон П.Ариунцэцэг нэг жилийн дараа суллагджээ

uuganaa90

“Сайхан шинэлээрэй” үзэсгэлэн болж байна

uuganaa90

PEOPLE AWARDS АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

uuganaa90

Цагийн сайханд хөтлөлцөөд гүйдэг байлаа

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!