Uncategorized Онцлох мэдээ

Би Үнсгэлжин Биш

Бодибилдинг, фитнессийн Азийн гурав, дэлхийн дөрвөн удаагийн аварга, ОУХМ, “Улаанбаатар” фитнесс клубийн тамирчин, МУГТ Г.Угалзцэцэг “Үнсгэлжин” гэх тодотголд ихэд дургүй. Түүнийг хүмүүс сүүлийн үед “Үнсгэлжин” гэж дуудах болсон нь түүний эгдүйцлийг төрүүлэх болжээ. Тэрбээр “Жаахан байхаас маань л хүмүүс намайг хэтэрхий зөөлөн сэтгэлтэй, гэнэн, бас царай муутай, бүдүүн бүрэг гэдэг байлаа. Одоо намайг яг л үнсгэлжин шиг болжээ гэдэг. Би хэзээ ч үнсгэлжин шиг хэн нэгэн ирж аврахыг бас хувь заяатайгаа эвлэрээд л байж байдаг, хэзээ нэг өдөр ид шид болно гэж боддог үлгэрт тийм ч дуртай биш.

Би одоо ч материаллаг зүйлийг илүүд үздэггүй. Машин унадаггүй, брэнд хөөдөггүй, олон өрөө байранд амьдардаггүй. Гэхдээ зорилготой, тууштай, үнэнч, дайчин байхыг эрхэмлэдэг. Тиймдээ ч би өөрөө үлгэр шиг түүхийг бүтээхийг хүсдэг” хэмээн хатуухан мэдэгдээд авсан. Харин түүнийг үлгэр шиг түүх бүтээхэд нь хамгийн том дэмжигч, ар тал нь мэдээж түүний гэр бүл, нөхөр. Тэд төмөр өргөхөө түр хойш тавиад, агаар салхинд алжаалаа тайлж явахдаа манай дуранд ийм л энгийн төрхтэй буусан юм.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!