Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

БНХАУ-ын Синофарм үйлдвэрээс худалдан авч буй 900,000 тун вакцины үлдсэн 300,000 тунг ачсан онгоц Буян-Ухаад газардлаа

БНХАУ-ын Синофарм үйлдвэрээс 900,000 тун Vero Cell вакциныг Засгийн газар худалдан авч буй. Эхний 300 мянган тун вакцин дөрөвдүгээр сарын 22-ны орой, 300 мянга нь маргааш нь ирсэн бол үлдсэн 300,000 тун вакциныг өнөөдөр татан авч байна.

Вакцин авчирч буй онгоц Буян-Ухаа нисэх буудалд газарджээ.

Вакцин татан авалтын талаар Сангийн сайд Б.Жавхлан “Вакцин худалдан авах, хадгалах хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжийг шинэчлэх, улсын хэмжээнд дархлаажуулалт хийх эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх зэрэг үйл ажиллагаанд шаардагдах санхүүжилтэд улсын төсвөөс болон хөгжлийн түнш улс орнуудын хөнгөлөлттэй зээл тусламжаар эх үүсвэрийг бүрдүүлсэн.

Засгийн газар КОВАКС хөтөлбөрийн хүрээнд болон вакцин үйлдвэрлэгчээс шууд худалдан авах замаар вакцин хүлээж авч байгаа бөгөөд дараагийн нийлүүлэгдэх вакцины яриа, хэлцлүүд үргэлжлэн хийгдэж байна” гэжээ.

БНХАУ-аас вакцин татан авснаар өчигдрөөс буюу дөрөвдүгээр сарын 23-наас вакцинжуулалтыг эрчимжүүлээд байна.

Санал болгох

БГД-ийн төлөөлөгч Б.Ууганцэцэг гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалсан хэрэг гарчээ

uuganaa90

Хотын дарга Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 19820 хүн гарын үсэг зураад байна

uuganaa90

НИТХ-ын дарга А.Баярыг огцруулах бичигт 32 төлөөлөгч гарын үсэг зурж, Баасан гарагт хэлэлцэхээр болжээ

uuganaa90

НЗД-ын орлогч Д.Бадарсан “Туулын хурдны зам”-ыг эсэргүүцэж байгаа тул ажлаа өгөхөөр болжээ

uuganaa90

Б.Цогтгэрэл ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т өглөө

uuganaa90

МАН-ын Бага хурал маргааш хуралдаж шинэ Ерөнхий сайдыг тодруулна

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!