Амьдрал Мэдээ Папараци СЕНСАЦИ Фото мэдээ Шар мэдээ

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ аавдаа 50.000.000 төгрөгийн тендер өгсөн үү?

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар томилогдоод удаагүй байгаа Б.Бат-Эрдэнэ өөрийнхөө төрсөн аавд 40 сая төгрөгийн үнийн дүнтэй тендер өглөө гэдэг мэдээлэл манай сайтад ирлээ.

Уг мэдээллийн дагуу төрийн худалдан авах ажиллагааны цахим систем tender.gov.mn сайт руу орж шалгахад БОАЖ-ын сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаардаг Усны газраас зарласан нийтдээ 50,000,000 төгрөгийн төсөвт өртөгтэй “Улз голын тээгийн боомтын байгаль орчны нарийвчилсан үнэлгээ судалгаа хийх” гэсэн тендерт “Итгэлт төгөл” ХХК шалгарсан байв.

“Итгэлт төгөл” ХХК-ийн талаар төрийн нээлттэй мэдээллийн сангаас шүүрдэж үзэхэд гүйцэтгэх захирлаар нь Цагаачийн Бат-Өлзий хэмээн бичээстэй байгааг та бүхэн харж байна.

“Итгэлт төгөл” ХХК-ийн захирал Ц.Бат-Өлзий бол хөрс, агрохимийн ухааны доктор бөгөөд БОАЖ-ын сайд Б.Бат-ЭрдэниЙн аав мөн гэдгийг эх сурвалж батлан хэллээ.

Ц.Бат-Өлзий гуайн танилцуулга

Мэдээллийг нягтлах үүднээс “Итгэлт төгөл” ХХК-ийн захирал Ц.Бат-Өлзий гуайн 911911** дугаарын утас руу залгаж асуухад “Би Итгэлт төгөл ХХК-ийн захирлаар ажиллаж байсан нь үнэн. Би 2022 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр группынхээ захиралд албан ёсоор ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгч тэтгэвэртээ суусан. Тус компанитай ямар ч хамааралгүй” гэх хариуг өглөө.

Итгэлт төгөл ХХК-ийн захирал Ц.Бат-Өлзий гуайн нэрийн хуудас

“Итгэлт төгөл” ХХК нь байгаль орчны үнэлгээний чиглэлээр сүүлийн 5 жилийн хугацаанд 40 гаруй тендерт оролцсон боловч бүгдээс нь мултарч байжээ.

Харин БОАЖ-ын сайдаар Б.Бат-Эрдэнэ томилогдсоноос хойш ердөө хоёрхон сарын дараа БОАЖ-ын сайдын эрхлэх асуудалд хамаарах Усны газраас зарласан тендерт материалаа өгөөд шууд шалгарсан байгаа нь анхаарал татаж байна.

Санал болгох

О.Батнайрамдал: Лу.Гантөмөрийн нэр дэвшсэн газарт нь би очиж нэр дэвшинэ

uuganaa90

Т.Бадамжунайн хамаатан, газрын наймаачин Н.Болорчулууныг шалгах хэрэгтэй‼️⁉️

uuganaa90

А.Сүхбат аваргын усны дусал шиг адилхан хүүхдүүд

uuganaa90

“Алтан Дорнод”-ын Т.Ганболдын ах Т.Ариунболд урлуулсан Хангарьд шувуугаа бусдад дээрэмдүүлжээ

uuganaa90

УИХ-ЫН ГИШҮҮН Т.БАДАМЖУНАЙ: ШҮҮХИЙН ШИЙДВЭР “БАДАМЖУНАЙ ИЙМ АСУУДАЛД ХОЛБОГДООГҮЙ” ГЭЖ ГАРНА

uuganaa90

1300 төгрөг хулгайлаад 10 жилийн ял сонссон П.Ариунцэцэг нэг жилийн дараа суллагджээ

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!