Онцлох мэдээ СЕНСАЦИ Улс төр

Боб Саппыг 5 минутын турш нүдэж байсан хотын дарга Д.Сумъяабазар намынхнаа нударгаар баздаг уу?


Боб Сапп хэмээх АНУ-ын хар арьст кикбокын тамирчин 2004 оны гуравдугаар сарын 14-нд Японы Нагаята хотноо мэргэжлийн дэвжээн дээр өдгөө манай хотын дарга Д.Сумъяабазарт таван минутын турш нүдүүлж байсан мэдээ сонины шар хуудаснаа тодоос тод үлджээ.
Сумогийн Ёкозуно Акэбонаг рингэн дээр унагааж байсан гэх Боб Сапп тухайн үедээ л АНУ, Японыг донсолгосон хүчтэн байсан гэх. Иймдээ ч хүч чадалдаа эрдсэн Боб Сапп Асашёорюү Д.Дагвадоржийг тулаанд дуудаад бараагүй эцэстээ ахт ай нь учраа таарч нэг сайн нүдүүлсэн гэдэг.
Зураг нь ийнхүү баталгаажин үлдсэн хотын дарга Д.Сумъяабазар 2005 онд Монголд анх удаа нохой зодооныг зохион байгуулж, давгүй ашиг олсон. Энэхүү тэмцээнд улсын начин Б.Одхүү түрүүлж, Монгол Улсын харцага Г.Ганхуяг удаалж байлаа. Харин бөх сонирхогчид Д.Сумъяабазарын энэхүү үйлдлийг жигшиж, Бөхийн дэвжээг цусаар бузарласан хэмээн дургүйцэж байсан нь үнэн. Ер нь Д.Сумъяабазарыг шоу цэнгээнд дуртай, ууж идэхээрээ мисс гэргийдээ гар хүрдэг, зодоон нүдээнд оролцдог гэх асуудлууд хэвлэлийн хуудаснаас салаагүй. Улс төрд орсноосоо хойш ч гэсэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүртэл зодсон гэдэг яриа гарч байсан. Гэхдээ үгүйсгээд л өнгөрдөг. Түүнийг намынхнаа зангидсан гараараа баздаг, цохиж зодохоос нь айхдаа хүссэн суудлыг нь бэлэглэдэг ч гэх юм билээ. Ямартай ч залуу насны ааг омгоор зодуурыг урдаа барьдаг байсан хотын дарга нас өндөр болсон ч энэ зангаа тавихгүй явдаг гэдэг яриа улс төрийн хүрээнд байсаар байна.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!