Амжилт Мэдээ

Богд хааны ордон музейн дэргэдэх цэцэрлэгт хүрээлэнд 13 хөшөө сүндэрлэнэ

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нар Богд хааны ордон музейн дэргэдэх цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажлын явцыг өчигдөр шалгалаа.

Цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгчээр “Сензо” констракшн компани ажиллаж байгаа юм. Нийт 1.4 га талбайд тохижилт хийж байгаагаас 5615 ам метр явган хүний зам, 6320 ам метр зүлэгжүүлсэн талбай, 144 ам метр талбайд цэцгийн мандал байгуулах аж. Мөн цэцэрлэгт хүрээлэнд VIII Богд Жавзандамбын хөшөө, “Мөнх тэнгэрийн хүчин дор” баримал, “Цагаан шонхор” хэмээх эртний Монголын сүлд баримал, түүхэн олдворуудын дээжсээс бүрдсэн нийт 13 баримал сүндэрлэх юм байна.

“Хөшөөнүүдийг цэцэрлэгт хүрээлэнд суурилуулж эхэлсэн. Төлөвлөгөө, зураг төслийн дагуу бүтээн байгуулалт, цэцэрлэгжүүлэлтийн ажил хийж байна” гэж “Сензо” констракшн ХХК-ийн талбайн инженер М.Дашням ярилаа.

Хотын Захирагч С.Амарсайхан “Цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажилд шаардлагатай бүх асуудлыг шийдвэрлэсэн. Энэ онд Богд хааны мэндэлсний 150 жилийн ой тохиож байна. Тиймээс энэ жилдээ багтаан цэцэрлэгт хүрээлэнг ашиглалтад оруулах шаардлагатай” гэв.

Цэцэрлэгт хүрээлэнг байгуулах зураг төсөл 2009 онд батлагдан, нийт 14.470 ам метр талбайн 8000 ам метр талбай буюу цэцэрлэгт хүрээлэнгийн хойд талын хэсэг “Ван Трейд” компанийн мэдэлд байсан байна. Газрын маргаантай байсан асуудлыг хотын Захирагч С.Амарсайхан өнгөрсөн наймдугаар сард шийдвэрлэснээр холбогдох байгууллагууд газрын асуудлыг шүүхээр шийдүүлэхээр болж, тохилтын ажил саадгүй хийх боломж бүрджээ.

Санал болгох

PEOPLE AWARDS АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

uuganaa90

100 жилийн дараа газар эзэмших гэрээг хэн цуцлах юм бэ?

uuganaa90

Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон Н.Дөлгөөн, Я.Сод-Эрдэнэ нарын хэргийг сугалж, үндэслэлгүй шалтгаанаар цагаатгалаа

uuganaa90

Д.Пүрэвсүрэнгийн нөхөр анх удаа

uuganaa90

Ард түмний амьдрал хүнд байхад Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хүүхэн, бүжиг эргүүлээд явж байна

uuganaa90

“Лаки минт”-ын үзэсгэлэн гоо

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!