Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Борооны ус зайлуулах шугамыг цэвэрлэж, 338 шоо метр лагийг төвлөрсөн хогийн цэгт тээвэрлэжээ

Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ 2021 онд авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээний лаг цэвэрлэгээний ажлын хүрээнд нийслэлийн зургаан дүүрэгт 176 байршилд 3-4 удаагийн давтамжтай 4,712.2 шоо метр лаг хагшаасыг цэвэрлэж зайлуулахаар төлөвлөн, графикийн дагуу цэвэрлэгээний ажил хийж байна. Энэ хүрээнд

  • Энхтайваны өргөн чөлөө /Саппорогийн тойргоос Зүүн 4-н зам/, Нарны зам /Чулуун овооны тойргоос 10-р хорооллын уулзвар/,
  • Сүхбаатар дүүрэг: Цагдаагийн гудамж, Эрхүүгийн гудамж, Бээжингийн гудамж, Партизаны гудамж, Намнансүрэнгийн гудамж, Сөүлийн гудамж, Самбуугийн гудамж, Их сургуулийн гудамж, Сүхбаатарын талбайн борооны усны шугам,
  • Чингэлтэй дүүрэг: Жуулчны гудамж, Төмөрчний гудамж, Лааганы гудамж, Галданбошигтын гудамж,
  • Баянзүрх дүүрэг: Токиогийн гудамж, Цагдаагийн академийн өргөн чөлөө, Амгалангийн зам, Доржийн гудамж,
  • Баянгол дүүрэг: Жасрайн гудамж, Замчдын гудамж, Нарны гүүрний борооны усны шугам, Энгельсийн гудамж, Ард аюушийн өргөн чөлөөний шинэ уулзварын шугам
  • Сонгинохайрхан дүүрэг: Толгойтын зам, 1 дүгээр хороолол зэрэг байршлуудад авто замын борооны ус зайлуулах шугамын лаг цэвэрлэгээний ажил хийж, нийт 338 шоо метр лагийг төвлөрсөн хогийн цэгт тээвэрлэн ажиллалаа.

 Эх сурвалж: Геодизи, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ

Санал болгох

“Алтан Дорнод”-ын Т.Ганболдын ах Т.Ариунболд урлуулсан Хангарьд шувуугаа бусдад дээрэмдүүлжээ

uuganaa90

УИХ-ЫН ГИШҮҮН Т.БАДАМЖУНАЙ: ШҮҮХИЙН ШИЙДВЭР “БАДАМЖУНАЙ ИЙМ АСУУДАЛД ХОЛБОГДООГҮЙ” ГЭЖ ГАРНА

uuganaa90

1300 төгрөг хулгайлаад 10 жилийн ял сонссон П.Ариунцэцэг нэг жилийн дараа суллагджээ

uuganaa90

“Сайхан шинэлээрэй” үзэсгэлэн болж байна

uuganaa90

PEOPLE AWARDS АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

uuganaa90

Цагийн сайханд хөтлөлцөөд гүйдэг байлаа

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!