Амьдрал Мэдээ

Бохирын шугам холбож байсан хоёр залуу шороонд дарагдаж, нэг нь нас баржээ

Есдүгээр сарын 12-ны өдрийн 18 цагийн үед 23-26 настай хоёр залуу шороонд дарагджээ.

Тодруулбал, Нийслэлийн Онцгой Байдлын Газраас “Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, “Эх нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв 2”-ийн баруун талд байрлах хотхоны бохирын шугам холболтын ажил хийгдэж байх явцад хөрсний нуралт үүсэж, хоёр ажилтан 3х1.50 метрийн хэмжээтэй нүхэнд дарагдсан байна.

Аврагчид Төв аймгийн харьяат, 26 настай эрэгтэй шороонд дарагдаж нас барсан байсныг хүрз, дамнуурга, тулгуур бэхэлгээ ашиглан цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өглөө.

Нөгөө ажилтныг иргэд гаргаж, яаралтай тусламж 103-т хүлээлгэн өгч, амь насыг нь аварсан байна.

Иймд иргэд болон аж ахуйн нэгж байгууллагууд газар шорооны болон барилгын ажил эрхлэхдээ хөдөлмөр хамгаалал аюулгүй байдлын дүрмийг чанд мөрдөж, эрдэнэт хүний амь нас эрстэхээс урьдчилан сэргийлж ажиллахыг анхаарууллаа.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!