Брэнд болон алтаар гоёсон хос TripleX-ийг өнгөлөв
- 04/22/2024
![](https://tac.mn/wp-content/uploads/2024/04/Nyamaa-egch.jpg)
Монголын хип хопчдыг нэгэн дээвэр доор цуглуулах ажлыг анх “Хит”-ийн Д.Давааням эхлүүлж байлаа. Түүний энэхүү үйл хэргийг хүү Д.Даваадорж нь үргэлжлүүлэн Монголын хип хопчдын хамгийн том цуглаан, шагнал гардуулах ёслол болох Triple X Hit Music Awards-ийг өнгөрсөн жилээс зохион байгуулах болсон билээ.
Энэ жилийн хувьд олны анхаарал татсан хосоор Эрх чөлөө хамтлагийн Э.Баярхүү болон түүний эхнэр, үзмэрч, засалч Л.Нямаа нар байлаа.
![](https://tac.mn/wp-content/uploads/2024/04/nyamaa-egch3.jpg)
Тэд хөлөөсөө толгой хүртэл Versace брэндээр гоёж, ижилссэн байсан юм. Үүгээр ч зогсохгүй брэндийнхээ өнгө дагуу шүр шигтгэсэн алтан эдлэл зүүсэн байсан нь брэндлэг, алтлаг харагдуулж байв.
![](https://tac.mn/wp-content/uploads/2024/04/Nyamaa-egch4.jpg)
![](https://tac.mn/wp-content/uploads/2024/04/Nyamaa-egch.jpg)
Өмссөн зүүснийг нь тооцвол тансаг зэрэглэлийн байр, машин авахаар мөнгө байсан бөгөөд Triple X Hit Music Awards-ийн брэндлэг бөгөөд өнгөлөг нь тэд байж чадлаа…