Амьдрал Мэдээ

Булган шуба авч өгөөгүй хэмээн нөхөртөө уурлаж амиа хорлохыг завджээ

Cүүлийн жил нийгмийн хүчин зүйл болон  иргэдийн бухимдал, гэр бүлийн маргаан болон хүчирхийлэл, архидан согтуурах, мансуурах сэтгэцэд нөлөөт хар тамхи хэрэглэснээс үүдэн 16-50 насны иргэд амиа хорлох тохиолдол ихээр бүртгэгдэж байгаа билээ.

Зарим тохиолдолд хүчирхийлэлд удаан хугацаанд байснаас болж тэсвэр алдаж амиа хорлодог бол зарим тохиолдол жижиг асуудалд бухимдан амиа хорлохыг завдах нь ихэсч байгааг албаныхан сануулж байгаа билээ. Нэгэн хачирхалтай хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэнийг уншигч таньд хүргэж байна.

Тодруулбал, Энэ сарын 13-ны өдөр Хан-Уул дүүрэгт 40 гаруй насны эмэгтэй “булган шуба авч өгсөнгүй” гэж амиа хорлохыг завдсан хэрэг гарчээ.

Тухайн эмэгтэй нөхөртөө уурлаж гэрээсээ гараад эм ууж ухаан алдан эмнэлэгт хүргэгдсэн байна. Тэрээр цагдаагийн байгууллагад мэдүүлэхдээ “манай нөхөр надад булган шуба авч өгөөгүй тул би ийм үйлдэл гаргасан” хэмээсэн байдаг. Дээрх хэргийг Хан-Уул цагдаагийн нэгдүгээр хэлтэст хэрэг бүртгэл нээн шалгаж байгаа бөгөөд шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.


Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!