Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

БХЯ, Зэвсэгт хүчний Жанжин штабын 14 байрны 597 айлын орон сууцыг эзэмшиж буй иргэдэд нь хувьчилж өгөхөөр боллоо

Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны ээлжит хурал өнөөдөр боллоо.

Хуралдаанаар, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн 56 дугаар тогтоол Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2021 оны гуравдугаар сарын 29-ний өдрийн A/-1/522 тоот бичиг, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын эзэмшилд байгаа албан тушаалын Баянзүрх, Сонгинохайрхан, Налайх, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах, 14 байрны 597 айлын орон сууцыг эзэмшиж байгаа иргэдэд нь хувьчлан өгөх тухай хэлэлцэн шийдвэрлэв.

Мөн Орон сууц эзэмших эрх бүхий таван иргэнд орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ олгох тухай болон Магадлан шинжлэх хэсгийн 2020 оны есдүгээр сарын 22-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтийг үндэслэн орон сууц эзэмших эрхийн бичиг олгогдсон “0” тоот өрөөгөө хувьчлан авахыг хүссэн хоёр иргэнд орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ олгох тухай асуудлыг тус тус хэлэлцэн шийдвэрлэлээ.

Нийслэлийн орон сууц хувьчлах товчоо,

  • 2016 онд 55 айл өрхөд,
  • 2017 онд 197 айл өрхөд,
  • 2018 онд 56 айл өрхөд,
  • 2019 онд 67 айл өрхөд буюу нийт 375 айл өрхөд орон сууц хувьчлах шийдвэр гаргаж гэрчилгээг нь олгосон байна.

 

Эх сурвалж: Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар

Санал болгох

“Алтан Дорнод”-ын Т.Ганболдын ах Т.Ариунболд урлуулсан Хангарьд шувуугаа бусдад дээрэмдүүлжээ

uuganaa90

УИХ-ЫН ГИШҮҮН Т.БАДАМЖУНАЙ: ШҮҮХИЙН ШИЙДВЭР “БАДАМЖУНАЙ ИЙМ АСУУДАЛД ХОЛБОГДООГҮЙ” ГЭЖ ГАРНА

uuganaa90

1300 төгрөг хулгайлаад 10 жилийн ял сонссон П.Ариунцэцэг нэг жилийн дараа суллагджээ

uuganaa90

“Сайхан шинэлээрэй” үзэсгэлэн болж байна

uuganaa90

PEOPLE AWARDS АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

uuganaa90

Цагийн сайханд хөтлөлцөөд гүйдэг байлаа

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!