Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Бямба гарагаас нийтийн тээврийн автобус ердийн цагийн хуваариар явна

2021 оны тавдугаар сарын 8-ны өдрийн 06:00 цагаас эхлэн улсын хэмжээнд Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхээр болоод буй.

Тэгвэл хязгаарлалтаас хамааран хуулийн этгээдийн үйл ажиллагааны горим ямар байхыг УОК-оос танилцууллаа.

Ажиллах горим: Хэвийн (халдвар хамгааллын дэглэм сахих) бөгөөд нэг дор 30-аас дээш хүн хязгаарлана. Мөн хоёр метрээс доошгүй зай барих

Хөдөлгөөнд оролцох цагийн горим: 07:00-00:00

Нийтийн тээврийн хэрэгсэл: Хот доторх нийтийн тээврийн хэрэгсэл ердийн цагийн хуваариар халдвар хамгааллын дэглэм сахин явна.

Автомашин: Автомашины улсын дугаарын хязгаарлалтын дагуу зорчих (зөвхөн нийслэлд) аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжаар автомашин замын хөдөлгөөнд оролцох зохицуулалт хийнэ.

Хот хоорондын авто болон төмөр зам, агаарын зорчигч тээвэр: Халдвар хамгааллын дэглэм сахин хэвийн ажиллана. \онцгой комиссын зөвшөөрөлтэй, нэг суудал алгасч нэг зорчигч суулгах, хүн хоорондын зай барих\ Гэхдээ эрх бүхий байгууллагаас хязгаарлалт тогтоосон үед Монгол Улсын Шадар сайдын 2021 оны … дүгээр тушаалаар батлагдсан “Хот болон орон нутаг хооронд зорчих иргэдийн хөдөлгөөнийг зохицуулах түр журам”-аар зохицуулна.

Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо: Ердийн цагийн хуваариар халдвар хамгааллын дэглэм барин ажиллана. Шаардлагатай тохиолдолд асуумж авч нэвтрүүлнэ. \орох гарах тээврийн хэрэгслийг хязгаарлах, үйл ажиллагаа нь зөвшөөрөгдсөн тээврийн хэрэгсэл нэвтрүүлнэ\

Агаарын хил, авто зам, төмөр замын боомт: Олон улсын болон дамжин өнгөрөх ачаа тээвэрлэлтийг хязгаарлахгүй.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!