Амжилт Мэдээ

Бүргэдүүд баг D лигийн аваргаар шалгарлаа

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг D лигийн 2019 оны аваргаар Э.Мижиддорж ахлагчтай ИЗОУИС Eagles /Бүргэдүүд/ баг тодорлоо.

Тус баг Н.Ням-Осор эзэнтэй бөгөөд Т.Шагдаржав менежер болон Б.Ганхуяг дасгалжуулагчийн удирдлага дор ийнхүү өндөр амжилт гаргасан байна. Энэ жилийн D лигийн шигшээ шатанд ИЗОУИС Eagles баг болон Хэнтий ЭБЭГ багууд тааран тоглож, 89:78-аар ИЗОУИС Eagles баг хожин, D лигийн анхны аваргын цомыг гардан авлаа.

Тус шигшээ тоглолтын “Үнэ цэнэтэй тоглогч”-оор ИЗОУИС Бүргэдүүд багийн тоглогч А.Батхуяг тодров. Харин А.Энхбаатар эзэнтэй, Б.Дожоодорж дасгалжуулагчтай, Г.Дамдинжав ахлагчтай Хэнтий ЭБЭГ баг сүүлийн хоёр жил дараалан мөнгөн медалийн эзэд болов.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!