Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Б.Амархүү: Хэзээ ч ийм зүйлтэй холбогдож, хориход хоригдоно гэж бодож явсангүй

Дуучин Б.Амархүү хар тамхины хэргээр 1.6 жилийн ял эдэлж, 2021 оны гуравдугаар сард суллагдсан. Түүнийг “Ideree’s podcast” энэ удаагийн дугаартаа урьж, дэлгэрэнгүй ярилцжээ. Ярилцлагын өмнө хөтлөгч Б.Идэр-Од “Хаа газрын үндсэн хуульд заасан хүний эрхийн нэг том зарчим байдаг нь хүн нэг алдаанд нэг л шийтгүүлдэг. Тиймээс хуулийн шийтгэлээ хүлээсэн хүн дээр нэмж хоёр удаа шийтгэж, сөрөг зүйлийг битгий давалгаалуурай гэж уриалав. Мөн үүгээрээ Б.Амархүүгий хийсэн буруу зүйлийг зөвтгөх гээгүй юм шүү” гэдгийг тодотголоо.


Б.Амархүү холбогдсон асуудлынхаа талаар “Хар тамхи гэдэг муухай зүйлтэй холбогдож Монгол Улсынхаа хуулийг зөрчсөн. Хэрэглэсэн гэж хоёр жилийн ял оноосон. Миний зүгээс яах ч аргагүй буруутай. Тэр нь шүүхээр нотлогдсон. Тиймээс хариуцлагаас зугтааж, элдвэр арын хаалга хэрэглэх, найз нөхдөөрөө дээгүүр, доогуур яриулж, ялаас мултаръя гэсэн бодол байгаагүй. Эр хүн шиг хариуцлагаа хүлээгээд, ялаа бүрэн эдлээд хоригдож байгаа ангийн удирдлагууд, шүүгч, прокурор, арга зүйн хурлын гишүүдэд өөрийгөө хүмүүжсэн гэдгийг нотолж байж тэндээс гарч байх ёстой. Миний ойлгосноор үүнийгээ бүрэн нотолж чадсан. Томоотой ч байсан. Маш буруу зүйл хийсэн гэдгээ ойлгосон. Ер нь ийм зүйлийг үзээд амьдралд юу үнэ цэнэтэйг ойлгосон, маш том сургааль болсон. Ийм хэцүү хэрэгтэй холбогдохоор хамгийн хүнд цохилт, сэтгэлээрээ хамгийн зовж байгаа хүмүүс нь ар гэрийнхэн байдаг юм байна. Ээж, аав, эхнэр хүүхэд, ах, дүү нар. Энэ хүмүүс маань надаас илүү зовсон. Нүдэн дээр л хөөрхий турж, ядарч, хөгшрөх маягтай болдог юм байна. Би бол яах вэ эрүүл, саруул залуу хүн. Хамгийн гол нь аав, ээжийгээ, эхнэрээ их зовоолоо. Үүнд л маш их харамсаж байна

Ер нь бол ард иргэдийнхээ хайрыг хүлээж чадсан л юм чинь тодорхой хариуцлагаа хүлээж чаддаг байх ёстой. Тийм учраас хариуцлагаа хүлээж жил гаран суугаад, ажлынхаа хоногийг аваад тэнсэн магадлангаар хугацаанаасаа өмнө суллагдлаа. Миний амьдралд бол маш том хар толбо. Хэзээ ч ийм зүйлтэй холбогдож, хориход хоригдоно гэж бодож явсангүй. Аргагүй төр төмөр нүүртэй. Буруу зүйл хийсэн бол хариуцлагаа хүлээх ёстой” хэмээн ярьсан юм.

ПОДКАСТЫГ бүрэн эхээр нь хүлээн авч үзнэ үү.

 

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!