Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Б.Аригун: Миний найз Б.Анандбазарын компанид ажилд ороод бэлгийн дарамтнаас болж ажлаасаа гарсан

Төрийн ордны тамхины цэгээс мэдээлэл сонсож түүгээрээ жиргэдэг хэмээгдэж олны хараанд өртсөн Б.Сүндэръяа буюу Сүнээ нэр бүхий УИХ – ын эрхэм гишүүнд, дарамтлуулсан, одоо ч энэ нь үргэлжилж буй гэдгийг өөрийн цахим хуудаснаа нийтэлсэн.

Түүний “Тэр УИХ-ын гишүүний нэрийг хэлэх юм уу яах юм” гэсэн утгатай нийтлэлд бичигдсэн УИХ гишүүнийг Ц.Анандбазар байх гэсэн таамаг олон нийтийн дунд явж байгаа юм.

Түүний талаар олон нийтлэл цахим сүлжээнд бичигдэж байгаа бөгөөд сэтгэгдэл хэсэгт хохирогч болж байсан гэх бүсгүйчүүд идэвхтэйгээр сэтгэгдлээ бичиж байна.

Тэдгээр бүсгүйчүүдийн төлөөлөл болох Боловсрол ТВ-ийн цаг агаарын хөтлөн олноо танигдсан хөтлөгч Б.Аригун “Миний танил найз эмэгтэй өндөр боловсролтой, гадаадад сураад төгсөж ирээд энэ заваан өвгөний компанид мэдэлгүй ажилд ороод НЭГ сар ч бололгүй гарсан. Учир нь бэлгийн дарамт нь хэрээс хэтэрсэн байсан. Өрөөөндөө оруулаад гарын үсгээ зурж өгөхгүй, элдэв зүйл шалгааж, биенд нь хүрч, ажил хэргийн бус харилцаа үүсгэх гэж хэд хэд оролдон зөвшөөрөхгүй бол араандаа зуучихдаг гаж донтой өвгөн байсан тухай харамсангуй ярьж байсандаа. Найздаа тохиолдсон зүйлийн дараа тийм байдлаар олон ч эмэгтэй хохирсонд эргэлзэх зүйлгүй болсон . Түүнээс хойш Содмонголын шатахууныг авахаа больсон, Бүгдээрээ жаахан ч гэсэн чадлаараа эсэргүүцэх хэрэгтэй” хэмээн өөрийн цахим сүлжээнд нийтэлсэн байна.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!